Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ iPhone-ийг танилцуулах арга хэмжээ Стив Жобсын нэрэмжит театрт болно

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Apple компани шинэ iPhone бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээний урилгыг өчигдрөөс тарааж эхэлжээ. Арга хэмжээ есдүгээр сарын 12-ны Мягмар гарагт тус компанийн шинэ оффисын цогцолбор болох дугуй хэлбэртэй Apple Park-д, Стив Жобсын нэрээр нэрлэсэн театрт болох юм байна.

Урилган дээрх “Let’s meet at our place” буюу “Манай байранд уулзацгаая” гэсэн уриа нь үүнийг илэрхийлж байгаа ажээ. Уг арга хэмжээний үеэр iPhone 7, 7 Plus гар утаснуудын залгамжлагчийг танилцуулахаас гадна домогт бүтээгдэхүүний 10 насны ойд зориулсан тусгай загварыг зарлана гэсэн хүлээлттэй байгаа юм.

Тусгай загвар нь ирмэгээс ирмэг хүртлээ тэлсэн OLED дэлгэц, утасны түгжээг тайлах 3 хэмжээст нүүр танигч, AR (Augmented Reality) дэмждэг сайжруулсан камер, Home товчны оронд дохио зангаа мэдрэгчтэй болно гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Мөн энэ үеэр өндөр чанартай стрийм үздэг Apple TV box, бие дааж LTE сүлжээнд холбогддог Apple Watch зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулж магадгүй байгаа юм.

iPhone бол Apple компанийн орлогын гуравны хоёрыг эзэлдэг чухал бүтээгдэхүүн. Энэ оны эхний хагасын байдлаар дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн 15 хувийг Apple эзэлж байгаа нь 23 хувийг эзэлдэг Самсунгийн дараа орох үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: Bloomberg