Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Эрээн хотод Монгол иргэдэд хуулийн үнэгүй зөвлөгөө өгөх төв нээгджээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Эрээн хотод зорчиж буй монгол иргэд хятадын хууль тогтоомжийг мэдэхгүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал цөөнгүй гардаг.

Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас санаачлан Эрээн хотын Ардын Засгийн ордны Хууль зүйн товчооны дэмжлэгтэйгээр монгол иргэдэд зориулсан хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх төвийг өчигдөр нээж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ.

Тус төвд, монгол хэлтэй, кирилл үсэг мэддэг хуулийн ажилтан ажлын өдрүүдэд 08:30-18:00 цагийн хооронд монгол иргэдийг хүлээн авч, БНХАУ-ын эрүүгийн болон иргэний хууль тогтоомжийн талаар үнэгүй зөвлөгөө өгөхөөр болсон байна.

Ингэснээр монгол иргэд  гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал багасна гэж үзжээ.

 

Эх сурвалж: ГХЯ