Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн миссд өрсөлдөх гоо бүсгүй ӨНӨӨДӨР ТОДОРНО

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Miss World 2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох  гоо бүсгүйг өнөөдөр шалгаруулна. Энэ жил гоо үзэсгэлэн, авьяас билгээрээ шалгарсан нийт есөн оролцогчоос үндэсний ялагчаа тодруулах юм. 

Шалгаруулалтын журам:
Шалгаруулалтын дүн 50% шүүгчдийн оноо, 50% лайк, шэйрийн оноогоор дүгнэгдэнэ. Лайк болон бусад эмошионууд - нэг оноо, шэйр - гурван оноо хамгийн их оноо авсан оролцогч 20 оноо авна. Авсан оноогоор пропорцлон тус бүрийн оноог гаргана. Монгол Улсаа төлөөлүүлэн оролцуулахыг хүссэн миссээ https://www.facebook.com/missworldmongolia/ хуудсаар орж лайк, шэйр хийж дэмжих боломжтой. Санал хураалт өнөөдөр 17:30 цагт дуусах юм байна. 

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 67 дахь удаагаа тодруулах гэж буй "Miss World 2017" тэмцээний финалын шатны шалгаруулалт 11 -р сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах юм.  

Энэ жилээс тэмцээний ялагчдыг олон улсын нэр хүндтэй бусад тэмцээнд явуулах болжээ. Үүнд:

  • Winner – Miss World 2017 тэмцээнд оролцох эрх
  • 1 runner-up - Miss Tourism Queen International 2017 тэмцээнд оролцох эрх
  • 2 runner-up - Miss Global Beauty Queen 2017 тэмцээнд оролцох эрх
  • Тусгай шагнал Miss Bikini International 2017 тэмцээнд тус тус эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болох аж. 

“Miss World 2017” тэмцээнд оролцох Монгол бүсгүйг тодруулах тэмцээний албан ёсны зохион байгуулагчаар Asian Future ХХК ажиллаж байна.