Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цэцэрлэгүүдийн ЦАХИМ СУГАЛАА явагдаж дууслаа

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Ийнхүү өнөөдөр нийслэлийн бүх цэцэрлэгүүд 10:00 цагт нээлттэй сугалаа явуулж дууслаа.

Сугалааны тохирлыг дэлгэцээр эцэг эхчүүдэд нээлттэй харууллаа
 
Гэрэл зургийг mpa.mn

Сугалааны тохирлыг дэлгэцээр эцэг эхчүүдэд нээлттэй харуулж явуулсан юм. Тус цэцэрлэгт  72 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд сугалаагаар 60 хүүхэд шалгарууллаа. Эцэг эхчүүдийн утсанд хүүхдүүдийнх нь тэнцсэн эсэх талаар мэссэж ирж байлаа. Энэ талаар:

СБД-ийн 8-р хорооны иргэн Б.Баярмаа "Ингэж ил тод нээлттэй сугалаа явуулдаг болсон нь их таалагдаж байгаа. Өмнө нь өдөр шөнөгүй оочир дараалал үүсгэж, танил талаараа урдуур хойгуур орох асуудал гардаг байсан. Одоо бол тийм асуудал байхгүй болжээ" гэж хэлсэн юм. 

Нийслэлийн Боловсролын Газрын дарга Ж.Гантулга "Цахим бүртгэл хийж, цахим сугалаа явуулдаг болсон нь  жил бүрийн намар бидэнд тулгардаг цэцэрлэгийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэсэн чухал ажил юм" гэлээ. 

Энэ жилийн цэцэрлэгт хамрагчдагчдын хувь 76.7% -д хүрсэн
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа "Энэ жилийн сургуулийн өмнөх боловсролын хувь 76.7% -д хүрсэн. Өнгөрсөн онд 69% байсантай харьцуулахад энэ нь өссөн үзүүлэлт юм.

Ирэх 2020 онд бид энэ хувийг 85% хүргэнэ гэж төлөвлөж байгаа. Энэ нь олон улсын стандартын дагуу болж бүх хүүхэд цэцэрлэгт хамрагддаг болно. Ирэх жил энэ цахим бүртгэлийг улам боловсронгуй болгох болно" гэдгийг дуулгасан юм.  

Цахим сугалаанд сонгогдоогүй хүүхдүүдийн хувь төрийн цэцэрлэгүүдэд хамрагдах боломжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл дахин нэмэлт элсэлт зохион байгуулахгүй. Харин хувийн хэвшлийн болон бусад төрлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой гэдгийг Нийслэлийн Боловсролын Газраас хэлсэн юм.

Фото: Цахим элсэлт

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг