Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Б.Цэрэндоржийн гудамж Улаанбаатар хотын амин сүнс юм" гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хичээнгүй Сайд Б.Цэрэндоржийн гудамжны талаарх асуудлаар "Улаанбаатар Иргэдийн Форум" болон оршин суугчид хэвлэлийн хурал хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/716013115250926/

"Улаанбаатар Иргэдийн Форум"-ын гишүүн н.Цэрэнжав "Наймдугаар сарын эхээр гэнэтхэн Улсын Их дэлгүүрийн урд хашаа хатгаад, барилга бариад эхэлсэн. Мэдээж үүнийг оршин суугчид эсэргүүцсэн.

Зөвхөн тэнд машин орж гарахтай холбоотой зураг төслийг нь үзэхэд мэргэжлийн хүмүүс маш их шүүмж хэлж байна.  Барилгын норм, дүрэм стандартыг зөрчсөн нь тодорхой байна. Зургийг нь харахад маш гоё зураг байна. Гэхдээ тэр зурагт бид итгэхгүй байгаа. 

Тэгэхээр бид үүнийг эсэргүүцэж байна. Улаанбаатар хотын нягтрал хэрээс хэтэрлээ. Хотын төвд хүний хөл хөдөлгөөний нэмсэн аливаа үйл ажиллагаа гинжин урвалаар нөлөөлнө.  Бид Улаанбаатар хотоо эцэс төгсгөлгүй чигжээд байх болохгүй" гэв. 

Хуульч н.Үлэмж "Энэ ажил 2016 оны хоёрдугаар сараас эхэлсэн байдаг. НЗД-ийн А127 гэдэг захирамж байгаа. Гудамж төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажил байсан юм шиг байгаа юм. 

Энэхүү захирамжийн дагуу НЗДТГ, Монголын барилгын хөгжлийн Үндэсний ассациоци хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэ гэрээнд хууль зөрчсөн олон асуудал байна. 

Засаг дарга Гэрэлчулуун гэдэг хүнд гэрээ байгуулахыг даалгаагүй. Монголын барилгын хөгжлийн Үндэсний ассоциаци гэдэг нь өөрөө ТББ. 

Энэ гэрээний үндсэн дээр энэ хоёр байгууллага ашиг олох гээд байна. Тэгэхээр бидэнд яриад байгаа шиг гудамжийг гоё болгох гэж байгаа боловч доошоо баригдах байгууламжууд ашгийн төлөө болох гээд байгаа юм. 

Монголын барилгын хөгжлийн Үндэсний ассоциаци гэдэг нь үүнтэй холбоотойгоор ашиг олох гээд байна. Бид үүнийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж байгаа. 

Барилга байгууламж барьж болно. Гэхдээ гол нь төрийн байгууллагууд хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой.

Б. Цэрэндоржийн гудамж Улаанбаатар хотын амин сүнс юм. Бид түүх рүүгээ нулимах гээд байна" гэв. 

"Өргөнөөрөө 15-хан метр талбайг бид байгаагаар нь авч үлдмээр байна"

Сүхбаатар дүүргийн IV хорооны иргэн н.Туяасайхан "Би энд гурван үеэрээ амьдарч байна.  Бид Улаанбаатар хотыг сайхан болгохыг эсэргүүцээгүй. Бидний гол эсэргүүцэж байгаа зүйл бол газрын наймаа. 

Оршин суугчид бид газрын наймааг хүлээн зөвшөөрмөөргүй байна. Яг энэ талбайд бидэнд дэлгүүр хэрэггүй. Эргэн тойронд дэлгүүр бий. Хоёрдугаарт машины зогсоол хийнэ гэсэн. Энэ зурагт 8-10 эгнээ машин зурчихсан байгаа.  15 метр газарт найман эгнээ машины зогсоол барина гэнэ. Бидний эсэргүүцээд байгаа нь худлаа зураг, газрын наймаанаас үүдэлтэй. 

Аливаа хотод түүх гэж бий. 2000 оноос хойш газрын наймаа Улаанбаатар хотын түүхийг баллуурдаж байна. Улаанбаатар өөрөө өндөр сайхан байшинтай байж биш 40-50 мянгатаа авч үлдэж байж Улаанбаатар болдог юм. Өргөнөөрөө 15-хан метр талбайг бид байгаагаар нь авч үлдмээр байна" гэв. 

Сүхбаатар дүүргийн IV хорооны иргэн н.Оюунсайхан "Өнөөдөр бид ингэж амьдрах эрхгүй хүмүүс. Бид эзэн ёсоор эрмэлзэн хичээж чадаагүй учраас төрд үл бүтэх хүмүүс шургалж, ахмадуудын маань амарч нарладаг өчүүхэн талбай руу дайрч байна. 

Аливаа бизнес эрхэлж байгаа хүмүүс хэнтэй хамтарч юм хийх гэж байгаагаа бодоцгоо. Үйлийн үрийг чинь өөрсдөө болоод ач гуч чинь үүрдэг юм шүү. Буруу хүмүүстэй битгий нийлж бизнес хий. Хэрэв ингэж нураах байсан юм бол яах гэж жил бүр тохижилт хийдэг юм бэ. Тэнд очоод үзвэл нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ буурсан. 

Ийм эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаад НЗДТГ зогсоомоор байна" гэв.