Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Танай байгууллага цахим “дайнд” бэлэн үү?

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 8 сарын 24
Сурталчилгаа

Интернэтийн хурдацтай хөгжил нь үргэлж шинэ боломжуудыг авчирдаг ч нөгөө талдаа байнгын эрсдлийг дагуулсаар байна.

Бид албан байгууллагынхаа хаалга, үүдийг найдвартай хамгаалж, хяналтын камер суурилууладаг байсан бол өнөөдөр интернэтээр дамжин орж ирэх олон аюулаас хамгаалах шаардлагатай болж эхэлжээ.

Интернэтээр дамжих цахим гэмт хэрэг, мэдээлэл хулгайлах олон оролдогуудыг дурьдаж болох ч, үүнээс урьдаар албан байгууллагын интернэтийн зөв зохистой хэрэглээг ярих шаардлагатай.

Судалгаанаас харахад, ажилчид ажлын цагийнхаа дийлэнхийг нийгмийн сүлжээ болон бусад энтертэйнмэнт вебсайтуудаар зочилж өнгөрөөдөг байна. Дээрх замбараагүй хэрэглээ нь интернэтийн сүлжээг ашиглан хувь хүн болон байгууллагаас мэдээлэл хулгайлах зорилго бүхий этгээдүүдэд таатай боломжийг бий болгож өгдөг.

Тэгвэл яах вэ?

Эдгээр асуудлуудыг шийдэхэд интернэт болон танай байгууллагын хоорондын хил хязгаарыг тогтоож өгөх сүлжээний төхөөрөмж буюу Firewall хэрэгтэй болдог.

Олон улсад Firewall нь хэдийн хэвшил болсон байдаг ба зарим хөгжингүй орнуудад интернэт орчинд үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагуудыг Firewall-тай байхыг шаарддаг жишиг тогтжээ.

 

Монгол улс интернэтэд холбогдоод 30 гаруй жилийн нүүр үзэж байгаа ч Firewall-ийн хэрэглээ нь томоохон байгууллагуудын хэмжээнд л яригдаж, харин жижиг дунд бизнесүүдийн хувьд төхөөрөмжийг авч суурилуулахад гарах зардал болон ашиглалт үйлчилгээг хариуцах мэргэжилтэн дутмаг байдгаас ашиглаж чаддаггүй.

Тиймээс энэ асуудлыг шийдэхээр Юнител групп байгууллагын хэрэглэгчдэдээ зориулан, урьдчилж зардал гаргалгүйгээр сар бүр тогтмол төлбөр төлөөд Firewall-ийн үйлчилгээг авах боломжтой INTERNET+ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байна.

INTERNET+ үйлчилгээг Юнител групп дэлхийн аюулгүй байдлын шийдлээр тэргүүлэгч Fortinet компанитай хамтран зах зээлд нийлүүлж байгаа ба хэрэглэгчид Fortigate firewall-ийн бүхий л боломжуудыг ашиглах боломжтой болж байгаагаас гадна хяналт болон сервис, тусламж дагалдаж байгаа юм.

 

 

“ INTERNET+ ” үйлчилгээ АСУУДЛУУДЫГ ХЭРХЭН шийдэх вэ?

 

Байгууллагын интернэт хэрэглээнд зохицуулалт хийх Description: Image result for managed firewall 

  • Зөвхөн ажлын бус цагаар torrent, нийгмийн сүлжээ эсвэл видео хандалтыг зөвшөөрөх
  • Тоглоом, зугаа цэнгэл, насанд хүрэгчдийн эсвэл вирус агуулсан вебсайтуудруу хандахаас хамгаалах
  • Чухал веб сайт болон програмыг ямар ч үед тогтмол хурдаар хандаж ашиглах
  • Вирусыг компьютерт суухаас нь өмнө сүлжээний түвшинд зогсоож устгах
  • И-мэйлээр ирж байгаа вируснээс хамгаалах

Үр дүн

  • Нэгж ажилтны ажлын бүтээмж эрс нэмэгдэнэ
  • Интернэт урсгалд зохицуулалт хийснээр хурд нэмэгдэж мэдээллийн аюулгүй байдал сайжирна
  • Байгууллагын удирдлага сар тутам интернэт хэрэглээний тайлан, мэдээлэл авах боломжтой
  • Хөрөнгө оруулалт, хүний нөөцийн зардлаа хэмнэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.