Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Израиль улсад айлчилна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад Харилцааны Яамнаас наймдугаар сард гадаад харилцааны салбарт хийж буй голлох ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн "Энэ сарын 23-26-ний өдрүүдэд Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Израиль улсад айлчилна. Энэ айлчлалд ХХААХҮЯ-ын төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга дагалдаж хамт явна. 

Айлчлалын үеэр Израиль улсын Ерөнхий сайд бөгөөд Гадаад Хэргийн сайдтай хоёр талын уулзалт хийнэ. Мөн 2012 оноос хойш тасалдаж буй хоёр орны Гадаад Харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг хийх юм. 

Түүнчлэн энэ сарын 30-31-ний өдрүүдэд Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-ын Бусан хотод болох Зүүн Ази, Латин Америк орнуудын Гадаад Харилцааны сайд нарын наймдугаар чуулга уулзалтад оролцоно. Энэ үеэр БНСУ, Лаос, Аргентин Улсын Гадаад Харилцааны сайдтай уулзалт хийхээр тохиролцсон" гэв.