Гадаад харилцааны яамнаас наймдугаар сард гадаад харилцааны салбарт хийж буй голлох ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мэдээллийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өглөө.
Наймдугаар сарын 9-11-ний хооронд БНХАУ-ын Гадаад Хэргийн туслах сайд Кун Сюанью Монгол Улсад айлчилсан. Айлчлалын үеэр хоёр орны стратегийн яриа хэлэлцээний гурав дахь уулзалтыг зохион байгуулсан байна.
Тэрээр Монгол Улсын Гадаад Харилцааны Төрийн нарийн бичгийн даргатай стратегийн талаар уулзалт хийсэн бөгөөд Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон улс төрийн намуудтай хоёр талын уулзалт хийжээ.
Энэхүү уулзалт нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын ирээдүйн зорилтыг тодорхойлох ач холбогдолтой байдаг талаар Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн танилцууллаа.
БНХАУ-ын Гадаад Хэргийн туслах сайд Кун Сюаньюгийн айлчлалын үеэр яригдсан гол асуудлууд:
Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 21-ний өдөр ЗГХК-ын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой тус яамны байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцсон талаар энэ үеэр мэдээллэв.
Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит 21 дүгээр хуралдааныг 2017 оны аравдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулахаар тохиролцож, ЗГХК-ын салбар комиссууд, тухайлбал, хөдөө аж ахуй, газрын хэвлий, хүрээлэн буй орчин, тээвэр, бүс нутгийн дэд комисс болон бусад ажлын хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулж, 21 дүгээр хуралдааныг бодит ажил, хүрсэн үр дүнтэй угтах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдэж тохиролцсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд ОХУ-д хийх ажлын айлчлал болон Дорнын эдийн засгийн форумд оролцох бэлтгэлийн талаар ярилцаж, айлчлалын үеэр хэлэлцэх асуудал, байгуулах баримт бичгийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон нь энэ удаагийн айлчлалын гол үр дүн болсон аж.
Өчигдөр буюу наймдугаар сарын 22-нд ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Игорь Моргулов Монгол Улсад айлчилж байна. Энэ үеэр Гадаад Харилцааны төрийн нарийн бичгийн даргатай зөвлөлдөх уулзалтыг хийсэн байна. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр яригдсан асуудлууд: