Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

96 ААН-ийн газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгох шийдвэр гаргалаа

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ноцтой зөрчил гаргасан 96 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн засаг даргын өгсөн үүрэг даалгаварын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Байгаль орны газар, Нийслэлийн газрын алба, Туул голын сав газрын захиргаа хамтран 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд шалгалт хийж дууслаа.  

Нийслэлийн хэмжээнд хуулийн дагуу идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй 20 хүрэхгүй аж ахуйн нэгж байна. 

Хайрга, дайрга, элс тоосгоны шаврын нийлүүлэлтэд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 51, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 78 нийт 129 тусгай зөвшөөрөлтэй компани ажиллаж Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түүхий эдийг нийлүүлэх боломж байгаа” гэлээ.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТООН МЭДЭЭ:

Арга хэмжээний төрөл Давхцалтай Давхцалгүй Нийт дүн
Цуцлах Цуцлах Хүчинтэй
1 2016, 2017 онуудад нөхөн сэргээлт хийж, дүгнүүлсэн аж ахуйн нэгж 6 0 24 30
2 Албан шаардлага, актын биелэлтийг хугацаандаа ирүүлээгүй, зөрчлөө арилгаагүй аж ахуйн нэгж 20 19 0 39
3 Улсын байцаагчийн дүгнэлтээр цуцлуулах саналтай аж ахуйн нэгж 2 11 0 13
4 Газрын хэвлийг 3 жил ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгж 15 20 0 35
5 Хууль бусаар хайгуулын зөвшөөрөл эзэмшсэн аж ахуйн нэгж /2016,2016 он/ 3 0 0 3
6 Үйл ажиллагаа явуулж эхлээгүй аж ахуйн нэгж 0 0 27 23
Нийт дүн 46 50 0 143
Цуцлах үндэслэл бүрдсэн 96, үйл ажиллагаа явуулах 51 96 51 147

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар 37.1.3-т тухайн аж ахуйн нэгж нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй бол нутгийн захиргааны байгууллага болон тухайн аймаг Нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн газар цуцлах дүгнэлт гаргаж Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байдаг байна.

НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Төрийн болон Нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагуудтай Хотын дарга цаашид хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлж, “Улаанбаатарын хотын байгаль орчинд санаатай болон санамсаргүйгээр хохирол учруулсан, учруулахаар завдсан иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хатуу хариуцлага тооцон ажиллах болно” гэлээ.