Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Үдээс хойш богино хугацаагаар дуг хийхэд хамгийн тохиромжтой цагийг тодорхойлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ажлын өдрийн үдээс хойш хэсэгхэн хугацаанд дуг хийх нь эрүүл мэндэд тустай, тархины бүтээмжийг дээшлүүлдэг гэдэг.

Тэгвэл Британий судлаачид хэзээ, ямар хугацаанд ингэж амрах нь хамгийн үр дүнтэйг судалж гаргажээ. Тэдний тооцоолсноор өдрийн 15:00 цаг бол дуг хийхэд хамгийн тохиромжтой цаг гэнэ.

Мөн энэ унталт нь урт биш, 20-30 минут үргэлжлэх ёстой. Хэрвээ энэ хугацаанаас хэтэрвэл оройн нойрсолтыг хүндрүүлдэг ажээ.

Мөн өдрийн цагаар ингэж нойр авах нь өмнөх шөнө дутуу нойрссон хүмүүст маш их тустай гэнэ.

Орчин үед хүмүүсийн шөнө унтах хугацаа богиноссоор байгаа. Британий Sleep Council байгууллагын судалгаанд өгүүлснээр Британичуудын дөрөвний гурав нь хоногт 7 хүрэхгүй цаг унтдаг болсон байна. Үүн дотроо хонгт 5 хүрэхгүй цаг нойрсдог хүмүүсийн эзлэх хувь жилийн дотор 7-оос 12 хувь болж нэмэгджээ.

Тиймээс өдөр хэсэгхэн хугацаанд нойрсох нь эрүүл мэндэд маш чухал болоод байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Independent