Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар дахь Италийн ЭСЯ-ны байранд ажиллуулна

ikon.mn
2017 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах, түүний эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо болон Европын Атомын эрчим хүчний нийгэмлэг хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд гарын үсэг зурахыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө.

Европын холбоо нь өөрийн бүрэн эрхт, дипломат статустай Төлөөлөгчийн газраа Монголд байгуулах шийдвэрээ өнгөрсөн сарын 20-нд гаргасан байна. Ингэснээр Европын холбоо дэлхийн 140 оронд дипломат төлөөлөлтэй болох юм. 

Европын холбоо нь Төлөөлөгчийн газрын тэргүүнээ энэ оны есдүгээр сард багтаан томилж, үйл ажиллагаагаа 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Эхний ээлжинд тус Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар дахь Италийн Элчин сайдын яаманы байранд ажиллуулах юм байна.   

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс