Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

10 айл стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болжээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Усны улиралд борооны үерт туугдан замаар урсаж буй шаргал усыг гайхаж болох юм. Их хэмжээний бороо орж эсвэл үер буух үеээр айлуудын стандартын шаардлага хангаагүй 00 дүүрч хальж урсдаг аж.

Тэгвэл энэ асуудлын гарц болгож оюутнууд нэгэн төслийг өнгөрсөн сараас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.

АШУИС-ийн 4 дамжааны оюутан О.Саранцэцэг, МУИС-ийн химийн инженэрчлэлийн 4 дамжааны оюутан Ш.Балжинням, МУИС- УЗА 4 дамжааны оюутан Б.Намуунцэцэг нар хамтран БЗД-ын 27 хороонд Ирээдүй-БЗД төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Оюутнууд хэлэхдээ стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж хэрэглэсээр байх нь хөрсний бохирдлоос гадна бидний эрүүл мэндэд ч хамгийн их хор хөнөөл учруулдаг гэсэн юм.

Тухайлбал халдварт шар, гар хөл амны өвчин зэрэг хавар намар бүрт л ихэсдэг халдварт өвчнүүд бохир жорлонгоос  үүдэлтэйг анхааруулж байлаа.

Мөн тэд хүмүүс ая тухтай газар  бие засахыг бүгд л хүсдэг. Гэвч сайжруулъя гэхээр 300-400 мянгаар 00 барих айл тэр бүр олдохгүй шүү дээ. Мөн зарим хэсгийн хөрс нь хад ихтэй учраас гараар ухахад хэцүү байдаг гэлээ.  

Тиймээс төслийн хүрээнд нүх болон нүхний доторлогоог бүрэн шийдэж өгчээ.

Мөн брүс мод болон гадна талын дээврийн төмөр болон нүхний доторлогоог Нутгийн шийдэл сангийн санхүүжилтээр шийдэж өгсөн аж. Иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж зааварчилгаа болгон 3 удаагийн сургалт орсон байна.

Ингэснээр иргэд хөрсөө бохирдуулдаггүй, эрүүл мэндэд хор хөнөөлгүй стандартын 00-той болжээ.

Нийт 3 хэсгээс 10 айлыг сонгоно авч стандартад нийцсэн сайжруулсан нүхэн жорлонтой болгохоор 70%-ын санхүүжилтийг үзүүлсэнээр 10 айл стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болжээ. Нүхний доторлогоог цэмэнтэн кольцогоор  шийдэж өгсөн байна. Сайжруулсан нүхэн жорлон агааржуулагчтай байх хэрэгтэй бөгөөд суултууртай ая тухтай 00-ын шийдэл ч тусгагджээ.

Нутгийн шийдэл сангаас дэмжин ажиллаж буй энэхүү төсөл Өмнөговь, Говь-Алтай, Орхон, УБ хот гэсэн 4 байршилд хэрэгжиж байгаа юм.