Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Экспод оролцох бараа бүтээгдэхүүний тээврийн асуудлыг Хятадын тал шийдвэрлэж өгнө"

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан экспог есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Хөх хотод зохион байгуулах ажлын хэсгийн хоёр талын уулзалт өнөөдөр боллоо. 

Энэ үеэр ХХААХҮЯ болон МҮХАҮТ-ийн төлөөлөл дараах мэдээллийг өглөө. 

Хятадтай дөрвөн салбарын арга хэмжээ хэрэгжүүлнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн "Монгол Улс, БНХАУ-ын экспо хоёр дахь удаагаа болох гэж байна.

Өмнөх экспод 239 аж ахуй нэгж оролцож, дөрвөн тэрбум төгрөгийн борлуулалтыг хийсэн.

Энэ удаагийн арга хэмжээнд илүү олон ААН-үүдийг оролцуулж, бараа бүтээгдэхүүний чанарт анхаарахыг зорьж байна.

Яамны зүгээс болон  МҮХАҮТ дээр ААН-үүдийг бүртгэж эхэлсэн. Бараа бүтээгдэхүүний тээврийн асуудлыг Хятадын талаас шийдвэрлэж өгч байгаа. 

Үндэсний үйлдвэрлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд борлуулах, сурталчлах өргөн боломж нээгдэнэ.

Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ тэргүүтэй 30 орон бараа бүтээгдэхүүнээ гаргана. Ойрын хугацаанд бид Эрээн хотод ажиллана.

Хятад улстай Дөрвөн салбарын 22 арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргасан.

Өнгөрсөн жил хоёр тэрбум гаруй төгрөгийн хил орчмын худалдаа борлуулалтыг хийсэн" гэлээ. 

250 орчим ААН бүртгүүлээд байна

 
Гэрэл зургийг mpa.mn

МҮХАҮТ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш "Өнөөдрийн байдлаар манай улс БНХАУ-тай гурван тэрбум долларын гадаад худалдааны гэрээ хэлэлцэл хийсэн.

Энэ удаагийн экспог өргөн хүрээтэй зохион байгуулах юм. Түүнчлэн үбх аймгийн ААН-ийг оролцуулахыг зорьж байна.

Өнөөдрийн байдлаар 250 орчим ААН-ийг бүртгүүлээд байна. Энэ нь ноос ноолуур хөнгөн үйлдвэрийн чиглэлийн компани юм. ААН-үүдэд тухайн бүтээгдэхүүн нь экспортод гарах боломжтой, сав баглаа боодолтой, чанартай байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа.

Хятадын талтай гүний  гаалиар бүрдүүлэлтээ хийхүү, хил дээр бүрдүүлэлтээ хийхүү? гэдэг асуудал хуралдааны дараа тодорхой болно" гэв.