Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийн нээлт боллоо

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“Их Монгол” сангийн тэргүүн, Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Судлалыг хөгжүүлэх тууштай бодлого явуулж, “Монгол Судлалыг дэмжих сан байгуулах” тухай зарлиг гаргаж байсан нь олон улсын Монгол Судлалын үйл ажиллагаанд Монгол Улсын идэвх оролцоог нэмэгдүүлэх, монгол Судлаачдын шинэ үеийг бэлтгэх, Монгол үндэсний хэл, соёлын дархлааг бэхжүүлэх бодит боломжийг бүрдүүлсэн юм.

Энэ хүрээнд өнөөдөр ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийн нээлт боллоо. 

Хөтөлбөрт долоон улсын есөн залуу тэнцжээ. Тэд Монгол Улсад байх арав хоногийн хугацаанд салбартаа тэргүүлж буй Монголын шилдэг доктор, профессоруудын лекцийг сонсож, түүх, шинжлэх ухааны академитай танилцах аж. Мөн хөдөө, орон нутгийг зорьж, монгол ахуйтай танилцах юм.

Ингэхдээ тэд амьдрах гэрээ өөрсдөө барьж, буулгаж, мал маллаж, цагаан идээ хийх аргачлалыг сурна. Тэдэнд салбартаа тэргүүлэх монголын судлаач багш нар тусалж, зааж зөвлөнө.

EBI хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга Э.Эрдэнэ "Энэхүү хөтөлбөр нь Олон улсын Монгол Судлаачдын ирээдүйн хойч үеийг бэлтгэх нь Монгол Судлалыг дэлхийн улс оронд эрчимтэй хөгжүүлэх гарц, гүүр болох юм.

Иймээс бид манай улсад хүрэлцэн ирж буй долоон улсын 9 оюутны суралцаж буй их дээд сургуультай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн. Хамтын ажиллагааны хүрээнд түүхийн олон судлагдаагүй асуудлыг судлах боломж бүрдэж байна.

Үр дүнд нь, Монгол Судлалд хүчээ сорьж байгаа эрдэмтэн судлаачид дэлхийн энтэй бүтээл туурвих, хэл, соёл, түүх гэх мэт уламжпалт салбарын судалгааг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц хөгжүүлэх боломж бүрдэнэ" гэлээ.

 

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг