Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

З.Санждорж: Төв Гандангийн лам нар маш ёс зүйгүй үйлдэл гаргалаа

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Их Хүрээ хийдийн хамба лам З.Санждорж зодуулсан гэх мэдээлэл гараад байгаа. Өнөөдөр тэрбээр хэвлэлийн хурал зарлаж, тус дуулианы талаар тайлбар хийлээ.

Хамба лам З.Санждорж "Даншиг наадам бол их эртнээс уламжлалтай манай бурхан шашны маш чухал соёлын өв. Монголын Их Хүрээ хийдийн лам хуваргууд энэ наадамд 3 жилийн өмнөөс анхнаас нь идэвхтэй оролцож ирсэн. Энэ жилийн Даншиг наадамд мөн л идэвхтэй оролцохыг хүсэж наадмын тусгай хөтөлбөр авахаар очиход хувраг Б.Бүрнээгээс нударгын хариу хүртсэн.

Болсон явдлыг тодорхой яривал энэ явдал өнгөрөгч Баасан гарагт болсон. Маргааш нь Даншиг наадам болох гэж байхад хөтөлбөр манай хийд дээр ирэхгүй болохоор нь би өөрийн биеэр төв Гандан дээр очсон. Хамгийн түрүүнд Даншиг наадмыг эрхлэн явуулсан Да лам Бямбажавтай уулзсан. Гэтэл танай хийдэд тийм боломж байхгүй Б.Бүрнээтэй уулз гэсэн хариуг сонссон.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэндээс гараад үүдэн дээр нь манай 16-р хорооны таньдаг цагдаа хөтөлбөр авах гэж ирсэн байсан. Түүнийг дагаад ортол цагдаад хөтөлбөр өгчихсөн. Хөтөлбөр байсан хэр нь яагаад манайд өгдөггүй билээ гээд би цагдаагийн хөтөлбөрийг бас цуг уншаад зогсож байлаа. Гэтэл гаднаас Б.Бүрнээ лам орж ирээд л үгийн зөрүүгүй цохисон.

Энэ хэргийг би хуулийн байгууллагуудад бүгдийг өгсөн байгаа. Тэнд байсан камерын бичлэгүүдээс бүх зүйл ил тод харагдана. Төв Гандангийн лам нар өөрсдөө ёс зүй зохиодог хүмүүс атал өөрсдөө маш ёс зүйгүй үйлдэл гаргалаа" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn