Улсын хэмжээнд өнөөдрийн Сэлэнгэ аймаг Мандал сумын нутагт 2 түймэр асч байгаа бол Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 түймэр, Ерөө сумын 1 нийт 5 түймрийг цурманд оруулжээ.
Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 132 алба хаагч, 13 автомашин, орон нутгаас 197 иргэн, 12 автомашин, нийт 329 хүн, 25 автомашинтай ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө суманд гарсан түймрийн голомт дээр АТА-ийн 24 алба хаагч, НОБГ-ын 25 алба хаагч, ОБЕГ-ын тэргүүн дэд даргын шийдвэрээр Орхон аймгийн Онцгой байдлын газраас 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 12 алба хаагч тус тус нэмэлтээр гаргажээ.
Дээрх 179 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 3065 албан хаагч, 307 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 193 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 480 албан хаагч, 30 автомашин, Цагдаагийн байгууллагаас 39 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 4504 иргэн, 479 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 8281 хүн, 831 автомашин, 55 мотоцикль, техник хэрэгсэл, 204 морьтойгоор ажиллаж унтраажээ.
Эх сурвалж: ОБЕГ