Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад 5.1 жилийн хорих ял оноов

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, 2017.06.12

Авлигын хэрэгт холбогдсон хэмээн шүүгдэж байсан Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад 5.1 жилийн хорих ял оноох шийдвэрийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. 

Шүүх хуралдаанаар,

Ганхуягийн Шийлэгдамбад 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 1сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 
Гомбосүрэнгийн Ганчимэгт 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Монгол Улсын эрүүгийн хуулийн 268 дугаар сарын 268,1 дэх хэсэгт зааснаар Төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг 1 жилийн хугацаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгийн торгох ял,  
Осорын Даваасүрэнд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 
Энхээгийн Гантулгад 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэлээ.

Шүүх хуралдаан хоёр өдрийн турш үргэлжилж ийнхүү шийдсэн байна.  Шүүгчдийн бүрэлдэхүүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр, З.Болдбаатар байсан юм.