Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоин хоёр хуваагдлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Ямар ч засгийн газраас хамааралгүй бий болсон виртуал валют болох Биткоин энэ сарын 1-нээс эхлэн хоёр хуваагдаж байгаа юм. Блокчэйн технологи дээр суурилан ажилладаг уг сүлжээний гүйлгээ хийх хурд удаашран ачаалал нь нэмэгдсэн тул Биткоины сүлжээний тоглогчдын санаачилгаар ийнхүү хувааж байгаа юм. Өмнөх валют нь Bitcoin нэртэй хэвээрээ цааш үргэлжлэх бол шинэ валютыг Bitcoin Cash хэмээн нэрлэжээ.

Хуучин биткоин эзэмшигчид давхар 2 төрлийн валют эзэмшдэг болж байгаа тул алдах зүйлгүй. Харин шинэ валютын үнэ ханш, хүлээн зөвшөөрөгдөх байдал нь цаашдаа хэрхэх нь тодорхойгүй юм.

Хуваагдсан эхний хоёр өдрийн дараах байдлаар Bitcoin Cash-ын ханш $600 орчим болж нийт зах зээлийн үнэлгээ нь $7.6 тэрбум болсон байна. Харьцуулбал уламжлалт Биткоины ханш одоогоор $2,700 орчим, зах зээлийн нийт үнэлгээ нь $44.4 тэрбум болоод байгаа юм.

Ингэснээрээ Bitcoin Cash нь зах зээл дээр ажиллаж байгаа гурав дахь том виртуал валют болж чаджээ. Дэд байранд $21 тэрбумын үнэлгээтэй Ethereum жагсаж байна.

Ихэнх арилжааны төвүүд шинэ валютыг BTH тэмдэгтэйгээр арилжаад эхэлжээ. Уламжлалт биткоины таних тэмдэг нь BTC юм.

Одоогоор зах зээл дээр нийт 16.5 сая биткоин гүйлгээнд байгаа. Төв банкнаас хэвлэдэг валютаас ялгаатай нь биткоиныг компьютер дээр хүнд хэцүү бодлого бодуулж хариуг нь гаргасныхаа (bitcoin mining) үр дүнд нэмж үүсгэдэг юм.

Нэг цэгт төвлөрсөн биш арга замаар мэдээллийг тараадаг блокчэйн (block chain) технологийг Сатоши Накамото гэх япон хүн 2008 онд анх зохион бүтээж, 2009 онд үүн дээрээ суурилсан биткоин валютыг гаргасан гэдэг. Гэсэн хэдий ч Накамото хэн болох нь одоо болтол ил болоогүй байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz