Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани iPod Nano, iPod Shuffle хөгжим тоглуулагчуудаа “устгалаа”

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Apple компани iPod хөгжим тоглуулагчийн Nano болон Shuffle загваруудаа Пүрэв гарагаас эхлэн худалдаалахаа зогсоосон байна.

Уг бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ буурч, хүмүүс хөгжмийг ихэнхдээ гар утсандаа хадгалж, тоглуулдаг болсон нь ийм алхам хийхэд хүргэсэн бололтой. Apple цаашдаа зөвхөн iPod Touch төхөөрөмжөө үргэлжүүлэн зарах гэнэ.

iPod-ийг анх 2001 онд зах зээлд гаргаж байсан. Харин 2007 онд iPhone утас гарснаар хөгжим тоглуулагчийн зах зээлээс булааж эхэлсэн юм.

Борлуулалт нь зогсож байгаа Nano, Shuffle тоглуулагчид нь 2005 онд хямд үнэтэй, овор багатай загвар болон танилцуулагдаж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press