Англи хэлийг эх орондоо сурах уу, гадаадад сурах уу?
Иймээс та бүхэндээ Англи хэлийг Монголдоо болон Гадаадын хэлний бэлтгэлүүдэд сурахын сул, давуу талуудын талаарх мэдээллийг Жэт Англи хэлний сургуулийн “Гадаад харилцааны алба”-с бэлтгэн хүргэж байна.
1.Гадаадад хэлний бэлтгэлд сурахын давуу талууд
- Англи хэлээр ярьдаг эх оронд нь сурч байгаа тул аялагын хувьд тухайн орныхоо хүмүүсийн аялагыг эхнээс нь сурах боломжтой. Жишээ нь: Австралид сурч байгаа бол Австрали аялагыг өөртөө хоногшуулах давуу талтай.
- Хэлний бэлтгэлд сурахын хажуугаар сурч байгаа орныхоо ёс заншил, орчинтой танилцах боломжтой.
- Таны сонгосон хэлний бэлтгэлд өөр орны оюутнууд суралцдаг бол олон орны хүмүүстэй нөхөрлөж танилын хүрээгээ нэмэх нөхцөл бүрдэнэ.
- Англи хэлнээс бусад хэлээр ярих боломжгүй учраас ярих чадвар хурдацтай хөгжинө.
- Гэр бүлийхнээсээ хол байх тул биеэ дааж сурна.
2.Гадаадад хэлний бэлтгэлд сурахын сул талууд
- Ярианы чадвар сайн хөгжих боломж өндөртэй ч дүрэм, сайн эссэ бичих арга техникүүдийг ойлгохгүй өнгөрөх эсвэл олон цаг зарцуулж ойлгох сул талтай.
- Төлбөрийн хувьд өндөр болохыг доорх судалгаа харуулж байна.
Дээрх судалгаанаас харахад Англи хэлийг Гадаадын хэлний бэлтгэлд сурахад Монголд сурснаас улсаасаа хамаараад 9-11 дахин өндөр өртөгтэй байна. Үүнд байр хоол, амьдрах өртөгийн зардал багтаагүйг санах хэрэгтэй.
- Соёлын шоконд орох магадлал өндөр. Соёлын шок гэдэг нь хүмүүс өөрийн амьдарч дассан газраа орхиж орчноо солих үед үзүүлж буй сэтгэл хөдлөл, хариу үйлдлийг хэлдэг.
Монголд ихэнхи хүүхдүүд 18 нас хүрснийхээ дараа ч гэсэн эцэг эхтэйгээ цуг амьдардаг. Ийм ч учраас гэнэт өөр оронд биеэ дааж амьдрахад сэтгэлийн уналтанд орох магадлал өндөр байдаг.
Соёлын шоконд орсноор тухайн хүний өөртөө итгэх итгэл нь буурах, хоол идэх дуршилгүй болох, өөрийгөө бусадтай харьцуулах гэх мэтийн шинж тэмдгүүд илэрдэг. Үүнээсээ болоод сургалтын хөтөлбөртөө анхаарч чадахгүй цаг алдаж болзошгүй байдаг.
3.Монголд хэлний бэлтгэлд сурахын давуу талууд
- Төлбөрийн хувьд хэд дахин хямд өртөгтэй.
- Гадаад багштай сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар Англи хэлний үгсийг зөв дуудаж сурах бүрэн боломжтой.
- Монгол хэл дээр дүрэм, уншлага болон бичгийн арга барилд сайн суралцах аргыг заадаг учраас академик англи хэл нь эрчимтэй сайжрах боломжтой. Өөрөөр хэлбэл гадаадад англи хэлийг сурах нь ярианы чадварыг сайжруулдаг ч их дээд сургуулиудад элсэн ороход мөн олон улсын хэлний түвшин тогтоох шалгалтуудыг өгөхөд /IELTS, TOEFL, CAE гэх мэт/ заавал сурах шаардлагатай академик англи хэлийг бүрэн эзэмшихэд учир дутагдалтай талууд олон байдаг. Иймд Монгол хэл дээр өөрийн академик чадваруудыг сурах тактикуудыг эзэмших нь таны цагийг хэмнэх давуу талтай.
- Зарим хүмүүс Англи хэл нь төрөлх хэлтэй орнуудад л Англи хэлийг сурахад ашиглагддаг техник, компьютерийн лабаратори байдаг хэмээх ташаа ойлготтой байдаг. Гэвч дэлхийн стандартад нийцсэн жишгээр сургалтаа явуулдаг чанартай сургалтын төвүүд Монголд олон бий.
- Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрдсөн ном, сурах бичгүүдийг дэлхийн хаанаас ч захиалж авах боломжтой, мөн Англи хэлний яриа сайжруулах үнэгүй клубүүдэд хамрагдаж, Англи хэл дээр лекц сонсож, ном уншиж улмаар гадаадад буй мэт орчинг өөртөө бүрдүүлсэнээр Англи хэлийг гадаадын оронд сурсан мэт эзэмших үнэгүй олдох боломжууд олон бий.
4.Монголд хэлний бэлтгэлд сурахын сул талууд
- Англи хэлийг сургах нэрийдлээр мөнгө олох сонирхолтой чанаргүй сургалтын төвүүд элбэг байдаг
- Англи хэлээр ярих орчин бага байгаа тул хүмүүс өөрсдийгөө дайчлахгүй, өөртөө англи хэл сурах орчинг сонгож бүрдүүлэхгүй хойрго зан гаргах хандлагатай
- Гадаадын хэлний бэлтгэлд суусан шиг олон орны найз нөхөдтэй болохгүй
- Ажил хичээлийн хажуугаар сурч байгаа учраас хүмүүс цаг заваа зохицуулахгүй хоёрдмол байдал гаргах магадлалтай.
Гэвч эдгээр нь бидний хандлагаас бүрэн хамааралтай. Бид өөрсдөө орчин бүрдүүлж, сайн багшаар, сайн номноос системтэйгээр Англи хэлийг заалгаснаар хамгийн гол нь сурч байгаа зүйлдээ эзэн нь болж зүтгэл гаргавал бидэнд Монголдоо хэний ч доор орохооргүйгээр Англи хэлийг чадварлагаар эзэмших боломж 100-с ч илүү хувь бий.
ТА АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГЭЭ АКАДЕМИК ТҮВШИНД САЙЖРУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА УУ?
IELTS, TOEFL БОЛОН АКАДЕМИК АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАНДАА ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ.
ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.
https://www.facebook.com/InstituteJet/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
