Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сайн уу? X-CLASS!

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 7 сарын 21
Cardoctor
Зураг зураг

Мерседес компани өнгөрсөн жил X-Класс хэмээх концепт загвараа танилцуулж байсан. Харин энэ удаад Ниссан Навара загвар дээр суурилсан олноор үйлдвэрлэх хувилбараа танилцууллаа.

 

Ингэснээр тус компани зах зээлд өөрсдийн хамгийн анхны пикап загварыг гаргаж байгаа бөгөөд үндсэн суурь кузов нь Ниссан Навара загвар аж. Дотроо 3 төрлийн хувилбартай буюу Pure, Progressive, Power гэсэн сонголтуудтай. Одоо нэг бүрчлэн онцлогийг нь танилцуулая. 

PURE хувилбар

Пьюр хувилбар нь хамгийн энгийн буюу биднийхээр стандарт хувилбар болсон. 

 
 

Харин Прогрессив загвар нь стандартаас арай сайжруулсан дүр төрхтэй, харин Повер нь гангараанд ч унаж болохуйц гоёмсог хийцтэй, хойд тэвшний хаалт зэрэгтэй.

 

Хөдөлгүүрийн хувьд ихэнх зах зээлд дизель сонголттой гарах аж. Үүнд 161 м.xүчтэй X220d, 187 мx X250d (эдгээр 2 нь 2.3 литрийн багтаамжтай), 255 м.xүчтэй 540 lb ft эргүүлэх хүчтэй V6 хөдөлгүүр гэсэн сонголтуудтай. V6 хөдөлгүүр нь салдаггүй бүх дугуйн хөтлөгч системтэй бол цуваа 4 нь салдаг 4 дугуйн хөтлөгч системтэй.

Орны (тэвш) өргөн нь 1560 мм харин өндөр нь 474 мм. Даац нь 1042 кг төдийгүй 1650-3500 кг чиргүүлийг хөдөлгүүрийн чадлаасаа шалтгаалаад чирэх чадвартай аж.

 

Салон нь V-Class-аас эхтэй. Түүнийг С-классын элементтэй хольсноор өвөрмөц шинжийг гаргаж авсан. 5.4 инчийн 2 товчлууртай LCD дэлгэц, 8.4 инчийн инфотэйнмэнт дэлгэцийг агааржуулагчийн хооронд суурилуулж өгсөн.

 

Үнийг нь сонирхож байна уу? Германд 11 сараас гарч эхлэх бөгөөд €37,294 үнээс эхэлнэ. Харин Өмнөд Африк, Австралид 2018 оноос, Аргент болон Бразилд энэ оны сүүлээр гарна.

 
Nissan Navara суурийг ашигласан

Үйлдвэрлэлтийг Ниссаны Барселон дахь үйлдвэрт Навара загвартай хамт хийнэ, харин Латин Америкийн хувилбарыг Аргентинийн Рено-ийн үйлдвэрт хийнэ. 

ОНЦЛОГУУДЫГ 60 СЕКУНДЭД

Зураг