Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ямар ч зарлагагүй гоо сайхны арчилгаа

Өдрийн шуудан
2013 оны 11 сарын 7
Өдрийн шуудан

Эдийн засгийн хямрал хаа сайгүй гээд бүсгүй та өөрийгөө гаргуунд хаяж болохгүй шүү. Ямар ч зарлага гаргахгүй  өөрийн гоо сайхандаа анхаарах боломж байгаа гэдгийг битгий мартаарай.

1.Нүүрний улайлтыг багасгах

Сүү хэрэглэ. Нүүр тань улайгаад байвал сүүнд цэвэр алчуур дүрээд нүүрэн дээрээ 10 минут байлга. Ингэснээр арьсыг тань тайвшруулж, улайлтыг багасгана.

2.Нүүрний толбо арилгах

Будаг нүүрний толбыг тань далдалж чадахгүй байна уу. Тэгвэл та өө дарагч кремийг хэрэглэх хэрэггүй. Танд ердөө өө дарагч харандаа л хэрэгтэй. Кремийг нүүрэндээ бүтэн түрхэж байснаас өө дарагч харандааг зөвхөн толботой хэсэгтээ түрхвэл цэвэрхэн харагдахын сацуу, эдийн засагт ч хэмнэлттэй. Харин өө дарагч харандаа тань пудрнээс тань ялимгүй цагаан байвал зүгээр гэдгийг анхаараарай.

З.Шүдээ цайруулах 

Шүд цайруулах эмчилгээ багагүй мөнгө шаарддаг. Гэхдээ шүд цайруулах хямд төсөр арга байна. Энэ нь үе үе хүнсний содоор амаа зайлж байх. Хэд хэдэн удаа зайлсны дараа шүд тань цайрч байгааг мэдрэх болно. Тод өнгийн уруулын будаг хэрэглэх нь шүдийг тань өнгөлөг харагдуулах шидтэй гэдгийг та анзаарсан уу.

Зураг