2018/05/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B32
УЛААНБААТАР
23°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
10°
09:00
S28
10:00
S28
11:00
S44
10°
12:00
S44
11°
13:00
S44
12°
14:00
S44
13°
15:00
S44
13°
16:00
S44
13°
17:00
S44
13°
18:00
S44
14°
19:00
S44
13°
20:00
S44
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/07/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт орон даяар эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

02:10 2017/07/08

С.Ганбаатарт өгсөн санал М.Энхболд, Х.Баттулга нарын хэн рүү нь шилжсэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны санал хураалт өнгөрсөн сарын 26-нд болсон билээ. Анхны санал хураалтад гурван нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд аймаг тус бүрт аль нам ялсанг доорх зурагт харьцуулан үзүүллээ. 

Уншигч та бүхэн зургаадугаар сарын 26-ны санал, өнөөдрийн саналын дүнг харьцуулан хараарай. Үүнээс МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын ялсан аймгууд М.Энхболд, Х.Баттулга хоёрын хэнийх нь санал руу шилжсэнийг хараарай. 

 

02:10 2017/07/08

Х.Баттулга: Өргүй Монгол болгох ажилд ханцуй шамлан орно
 
Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан Намаас хэвлэлийн бага хурал зарлаж, Х.Баттулга мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ "Нийт санал өгөгчдийн 50.7 хувийн саналыг Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга авснаар Ерөнхийлөгч болох нь тодорхой боллоо.

Монголын ард түмэнд талархалаа илэхийлье. Маргааш та бүхэнд тодорхой мэдээлэл өгнө. Эрх баригчдын дарангуйлал болон мөнгөнд битгий дарагдаарай" гэлээ.

"Монгол Улсаа хөгжүүлэх үндсэн зорилготой Ерөнхийлөгч байна гэж амлаж ирсэн"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Х.Баттулга "Өнөөдөр долоодугаар сарын 08-н болж байна. Хоёр нэр дэвшигчийн санал АН-аас нэр дэвшигчийн талд гарч байна.

Монгол Улсаа хөгжүүлэх үндсэн зорилготой Ерөнхийлөгч байна гэж амлаж ирсэн.

Монгол яллаа. Мэдээж Ерөнхийлөгч болвол маш тодорхой нэг зүйл бий. Энэ нь эв эеийг барих юм. Өргүй Монгол болгох ажилд ханцуй шамлан орно" гэв. 

БИЧЛЭГ:

https://www.facebook.com/dempartym/videos/1404597889629231/

 

02:09 2017/07/08

СЕХ-ны гадаа АН-ын дэмжигчид цуглажээ
 
Гэрэл зургийг Mpa.mn

Яг одоо Сонголууийн Ерөнхий Хорооны гадаа АН-ын дэмжигчид цуглаад байна.

БИЧЛЭГ:

https://www.facebook.com/iKonNews/videos/694893054029599/

 

02:08 2017/07/08

С.Эрдэнэ: Гадаадад байгаа санал өгөгчдийн тоо нийт дүнд нөлөөлж чадахгүй
 
Гэрэл зургийг Mpa.mn

Ардчилсан Намаас хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ "Бид мөнгөнд автах биш өөрсдийнхөө ирээдүйн төлөө сонголтоо хийж чаддаг юм байна гэдэг нь харагдаж байна.

Нийт 7 дүүрэг дээр манай нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулсан. 224 санал авах байрын дүн ирээгүй байгаа.

Цаана үндсэндээ 70, 80-аад санал авах байрын дүн ирээгүй байна. Гадаадад байгаа санал өгөгчдийн тоо нийт дүнд нөлөөлж чадахгүй.

Орой саналын дүн 100,000-аас илүү байсан. Нийт сонгогчид саналаа тогтвортой хийсэн байна.

Төв аймагт гараар тооллого хийх шийдвэр гарсан. Техникийн тооллого дээр зөрүү гарахгүй гэж бодож байна. СЕХ-ны 9 гишүүний 7 нь эрх баригч намын томилсон гишүүд байгаа.

"Ямар нэгэн луйвар булхай гарахвий анхааралтай хяналт тавина"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээн дэхь 1,984 санал авах байрын 90 хувь нь эрх баригчдынх. Цагдаагийн байгууллага мөн л эрх баригчдын талд ажилласан.

Ямар эх үүсвэрээс мөнгө тараасан, энэ нь дараа хууль хяналтын байгууллагаар шалгагдах байх гэж бодож байна.

Бид хяналт тавьсан. Төв аймагт МАН-аас нэр дэвшигч ялалт байгуулсан. Гадаадад санал өгөгчдийн тоо 3,000-аас хэтрэхгүй.

Хамгийн сүүлийн санал авах байрын мэдээ ирснээр нийт дүн тодорхой болно. Манай хариуцлагатай хүмүүс СЕХ дээр ажиллаж байгаа.

Тэнд бид хяналт тавьж байгаа. Ямар нэгэн луйвар булхай гарахвий анхааралтай хяналт тавина" гэлээ.

02:07 2017/07/08

Сонгуулийн ИРЦ улсын хэмжээнд 60.41 хувьд хүрчээ 
 
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгуулийн Ерөнхий Хорооноос дахин санал хураалтын 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг таницлуулж байна. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтын ирцийн мэдээг хүргэе. Аймаг дүүргүүдийн сонгуулийн хорооноос 21:30-22:00 цагийн байдлын сонгуулийн ирцийн мэдээг бидэнд ирүүлж нэгтгэн мэдээлж байна. 

Аймгуудын хувьд ирц 58.35 хувьтай гарсан. Харин нийслэлд ирц 62.85 хувьтай байна. Улсын дунджаар урьдчилсан байдлаар 60.41 хувийн ирцтэй гарсан. Энэ бол урьдчилсан ирцийн мэдээ. Энэ ирцэнд гадаадад байгаа сонгогчдын болон ирцийн мэдээ нэмэгдэж өөрчлөлт орно. Бүх аймаг дүүргүүд дээр ирц 50 хувиас давсан учраас дахин санал хураалт явуулах шаардлаггүй. Маргааш  Азийн болон Европын орнуудын санал ирнэ. Гадаадад байгаа иргэдийн санал хураах ажиллагаа маргааш хүртэл үргэлжилнэ. Саналаа өгсөн сонгогчдын тоо урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 1,199,084 иргэн саналаа өгчээ" гэлээ.

Мөн "Дараагийн ирцийн мэдээллийг маргааш гадаадын иргэдийн саналыг тоолж дуусаад хийнэ.  Сонгуулийн дүнтэй холбоотой гомдол одоогоор ирээгүй. Гадаад иргэдийн санал битүүмжилсэн санал ирж байгаа учраас үүнийг задалж тоолсны дараа урьдчилсан дүн гарна. Хөндлөнгөөс саналын тоонд өөрчлөлт оруулах боломжгүй гэдгийг та бүхэн 2012 оноос харж байгаа.

Сонгуулийн дүнг бид зарлахгүй. Цөөхөн ч гэсэн тоолно. Төв аймгийн хувьд ажлын хэсэг мэдээлэл хийсэн. Хэвлэх үйлдвэр дээр Төв аймгийн кодыг зассан байна. Зассан хүнээс нь хариулт авахыг шаардаж байгаа. Хууль дээр огт санал тэмдэглэгдээгүй хуудас хүчинтэй саналын хуудсанд тооцогдоно гэж заасан" гэлээ. 

БИЧЛЭГ

https://www.facebook.com/iKonNews/videos/694832060702365/

 

02:06 2017/07/08

СЕХ-ноос дахин санал хураалтын дүнг танилцуулж байна
 
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжилт сонгуулийн дахин санал хураалтын дүнг танилцуулж байна. 

БИЧЛЭГ:

https://www.facebook.com/iKonNews/videos/694832060702365/

 

 

02:05 2017/07/08

Дахин санал хураалтын ирц хүрэхгүй бол НЭМЭЛТ санал хураалт явуулна
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн санал хураалт дуусахад нэг хүрэхгүй цаг үлдээд байна. 

17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 38.44 хувь байсан байсан юм. 

Сонгуулийн Ерөнхий Хороо 22:00 цагаас Сонгуулийн дүнг мэдээлж эхэлнэ. 

Дахин санал хураалтаар ирц нь 50 хувь хүрэхгүй бол яах вэ гэсэн асуулт их байна. Хэрэв ирц нь хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулна. Энэ санал хураалтад саналаа өгөөгүй хүмүүс оролцох юм.

Сонгуулийн тухай хуулийн 106.1-т зааснаар “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэжээ.

Харин нэмэлт санал хураагаад ч ирц хүрэхгүй бол яах талаар Сонгуулийн хуулинд мөн тодорхой заажээ. Нэмэлт санал хураалтыг нэмээд ч ирц нь хүрэхгүй бол сонгуулийн дүнг шууд гаргана гэсэн байгаа юм. 

Сонгуулийн тухай хуулийн 106.6-д зааснаар “Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана” гэжээ.

Харин дахин сонгууль явагдах нэг л үндэслэл бий. Энэ нь ирц биш юм. Харин хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал (50%+1) авч чадахгүй бол сонгуулийг дахиж явуулна /яг одоогийн нөхцөл байдалтай адил/. Хэрэв сонгууль дахиж явах нөхцөл бүрдвэл намууд нэр дэвшигчдээ солих шаардлагатай. 

02:05 2017/07/08

Гадаадад саналаа өгсөн сонгогчдын саналыг тоолох ажил 22:00 цагт эхэлнэ
 
Гэрэл зургийг Mpa.mn

Гадаадад байгаа сонгогчдын битүүмжилсэн саналын хуудас тоолох ажил 22:00 цагаас эхэлнэ гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

Гадаадад байгаа сонгогчдын саналыг энэ сарын 4, 5-ны өдөр авсан юм. Саналын мэдээг өчигдөр орой ирүүлсэн хэмээн өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлсэн. 

Дахин санал хүраалтаар гадаадад нийт 2,699 сонгогч саналаа өгсөн бөгөөд 37.7 хувийн ирцтэй байжээ.

02:03 2017/07/08

Ч.Содномцэрэн: Төв аймгийн нийт хэсгийн саналын хуудсыг гараар тоолж баталгаажуулах тогтоол гарсан
 
Гэрэл зургийг mpa.mn

Төв аймагт саналын хуудас уншуулах машин ажиллахгүй байгаа талаар СЕХ-ноос мэдээлэл өглөө.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Төв аймгийн асуудалтай холбогдуулж СЕХ хуралдсан. Санал тоолж дүн гарахаас өмнө бид засварлаж ажиллагаанд оруулна. 

Мөн Төв аймгийн нийт хэсгийн саналын хуудсыг гараар тоолж баталгаажуулах тогтоол гарсан. Энэ нь Төв аймгийн нийт хэсгийн саналыг хуудсыг 100 хувь гараар тоолж баталгаажуулна. 

Гараар тоолох ажиллагаанд сонгуульд оролцож байгаа хоёр намын Нарийн бичгийн дарга нарыг байлцуулна" гэв.

Урьдчилсан байдлаар саналын хуудсын эхийг бэлтгэхэд алдаа гарсан байж болзошгүй

Хамтарсан ажлын хэсгийн ахлагч н.Эрдэнэбат "Төв аймгийн саналын хуудсууд уншихгүй байна гэсэн мэдээлэл ирсэн.

Шалгаж үзэхэд бар кодны зураас дутуу хэвлэгдсэн байсан. 

Нэгэнт саатал гарсан учраас бид Төв аймгийн саналыг бүгдийг нь гар ажиллагаанд шилжүүлсэн. Үүнийг засварлах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгаа. Ямар арга хэмжээ авч байгаа гэхээр дутуу хэвлэгдсэн саналын хуудсыг нь уншдаг байдлаар програм солих ажил хийж байна.

Төв аймаг 27 сумтай. 21 суманд нь засвар хийсэн машинуудыг нь хэвийн ажиллагаанд оруулсан.

6 суманд нь цаашаа явж засах ажил хийж байна.

Саналын хуудас яагаад буруу хэвлэгдсэнийг бид тогтооно.

Урьдчилсан байдлаар саналын хуудсын эхийг бэлтгэхэд алдаа гарсан байж болзошгүй" гэв.

18:29 2017/07/07

17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц Улсын хэмжээнд 38.44 хувьд хүрлээ
 
Гэрэл зургийг mpa.mn

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна-

Сонгуулийн Ерөнхий Хорооноос 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц хэдэн хувьтай байгаа талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/694725954046309/

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын явцын мэдээг 17:00 цагийн байдлаар танилцуулая.
Орон нутгаас 16:00 цагийн ирцийн мэдээлэл СЕХ-нд 17:00 цагт ирсэн.

Аймгийн дүнгээр ирц 38.1 хувьтай байна. Хамгийн бага ирцтэй нь Дорнод 30 хувьтай байгаа юм.

Нийслэлд 38.85 хувьтай байна. Улсын дүнгээр ирц 38.44 хувьтай байна.

26-ны сонгуулийн мөн үеийн ирцийн мэдээтэй харьцуулахад аймгийн ирц 48 байсан бол 38.1 хувьтай байна.

Нийслэлийн дүнгээр 44 хувьтай байсан бол одоо 38 байна. Улсын хэмжээнд 45 байсан бол одоо 38.44 байна.

Энэ байдлаас харахад ирц тааруухан байна.

"Урьдчилсан байдлаар саналын хуудсын эхийг бэлтгэхэд алдаа гарсан байж болзошгүй"

Ажлын хэсгийн ахлагч "Төв аймгийн саналын хуудсууд уншихгүй байна гэсэн мэдээлэл ирсэн.

Шалгаж үзэхэд баркодны зураас дутуу хэвлэгдсэн байсан. Тиймээс бид саналыг гараар санал хураахад шилжүүлсэн. Мөн програм солих ажил хийж байна.

Төв аймаг 27 сумтай. 21 суманд нь засвар хийгээд явж байна. 6 суманд нь шалгалт хийгээд явж байна.

Саналын хуудас яагаад буруу хэвлэгдсэнийг бид тогтооно.

Урьдчилсан байдлаар саналын хуудсын эхийг бэлтгэхэд алдаа гарсан байж болзошгүй".

15:18 2017/07/07

Х.Баттулга: Бид МАН-ыг УИХ, ЗГ-тай нь шахаж ард түмнийхээ талд ашигтай олон шийдвэрүүдийг гаргалаа
 
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 1,655 хэсэг дэх санал авах байранд очиж саналаа өглөө.
 
Саналаа өгсний дараа Х.Баттулга "Дахин санал хураалт явагдаж байна. Зургаадугаар сарын 6-наас сонгуулийн сурталчилгааны ажил эхэлсэн. Одоогийн байдлаар сонгуулийн ирц муу байна. Тиймээс иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож 51-ээс дээш хувьд хүргэхийг уриалж байна.

Сүүлийн 7 хоногт олны хүч оломгүй далай гэдгийг бид нотолсон. Бид 65 гишүүнтэй МАН-ыг УИХ, Засгийн газартай нь шахаж ард түмнийхээ талд ашигтай олон шийдвэрүүдийг гаргалаа.

Жишээ нь, хүүхдийн мөнгө, тэтгэврийн нас, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь гэх мэт. 

Хэрвээ бид олуулаа нийлж Засгийн Газрыг шахаж чадвал ард түмэндээ зориулсан ийм олон эерэг саналуудыг гаргаж болохыг нотлон харуулсан хоёр дахь шатны сонгууль боллоо гэж онцолмоор байна" гэв. Фото

15:17 2017/07/07

Ж.Эрдэнэбат: Санал хураалт, гарах үр дүнг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна
 

​Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалтын энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1,731 дүгээр хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө. 

​Тэрбээр үүний дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахыг хичээж  ажилласнаа тэмдэглэлээ. 

Мөн ​“Энэ удаагийн санал хураалт, гарах үр дүнг олон орон, гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагч анхааралтай ажиглаж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд хөрөнгө оруулалт нэмэгдэн, энэ хэрээр ажлын байр бий болж, иргэд маань ажилтай, орлоготой болж байна. Тухайлбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд л 6,000 орчим байнгын ажлын байр шинээр бий болсон статистик мэдээ гарсан.  Хөрөнгө оруулагчид цаашид Монгол Улсын төр, засаг нь тогтвортой, хэлсэн ярьсандаа, найдвартай байгаасай гэж хүсч байгаа нь дамжиггүй” гэлээ.

12:00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1,731 дүгээр хэсэгт сонгогчдын 22 хувь нь саналаа өгөөд байна. Энэ нь өмнөх санал хураалттай харьцуулахад гурав хувиар илүү байгаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 
 
 
 

 

15:16 2017/07/07

М.Энхболд: Зун эхэлсэн сонгуулийг намар хүргэлгүй дуусгах нь чухал
 

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд 12:00 цагт 23-р сургууль дээр гэргийн хамт очиж саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгсний дараа "Иргэний үүргээ биелүүлж саналаа өглөө. Эвтэй сайхан сонгууль болоосой.

Эв нэгдлийг би эрхэмд үздэг хүн. Эх орон минь амгалан тайван байгаасай. 

Зун эхэлсэн сонгуулийг намар хүргэлгүй дуусгах нь чухал. Бидэнд хийх ажил их байна" гэв. Фото

 

15:15 2017/07/07

Ц.Дашдэмбэрэл: Цагдаагийн байгууллага сонгуультай холбоотой 31 гомдлыг шалгаж байна
ЦЕГ

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна. 12:45 цагийн байдлаар Улсын хэмжээнд ажиллаж байгаа 1,983 хэсгийн санал авах байранд 2,803 цагдаагийн албан хаагч санал авах байрны аюулгүй байдлыг хангах, дэг журмыг хангах чиглэлээр ажиллаж байна" гэлээ.

Дараа нь Шуурхай удирдлагын төвийн ерөнхий зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Ц.Дашдэмбэрэл санал авах үйл ажиллагаатай холбоотой гарсан хэрэг зөрчлүүдийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр 12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 143 гэмт хэрэг зөрчлийн шинжтэй мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 31 гомдол мэдээлэл нь сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байгааг хүлээн авч шалгаж байна" гэсэн мэдээлэл өглөө.

15:14 2017/07/07

Ч.Содномцэрэн: Төв аймагт саналын машин уншихгүй байгаагаас гар ажиллагаанд шилжсэн
 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын ирцийн дүнгээс гадна сонгуулийн явц, зөрчлийн талаар СЕХ мэдээлэл өглөө.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн "Төв аймагт асуудал гарсан. Саналыг хуудсыг санал авах машин уншихгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. СЕХ дээр ажиллаж байгаа холбогдох албаныхан 10 баг гаргаад учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. 

Одоогоор Төв аймгийн санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Санал авах ажиллагаанд саатал гарсан тохиолдолд хуулийн дагуу гар ажиллагаанд шилжих журамтай
Үүний дагуу гар ажиллагаанд шилжсэн" гэлээ.

15:13 2017/07/07

Дахин санал хураалтын ИРЦ Улсын хэмжээнд 18.83 хувьтай байна
Гэрэл зургийг mpa.mn

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна-

Сонгуулийн Ерөнхий Хороо ирц 12:00 цагийн байдлаар хэдэн хувьтай байгааг мэдээллээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын явцын мэдээг 12:00 цагийн байдлаар танилцуулая.

Аймгийн дүнгээр ирц 17.33 хувьтай байгаа бол нийслэлд 20.6 хувьтай улсын дүнгээр ирц 18.83 хувьтай байна. Өмнөх санал хураалттай харьцуулахад 2 хувиар бага байна. Энэ бол яг 12:00 цагийн дүн биш. Нэгээс хоёр цагийн өмнөх мэдээлэл.

Гадаадад байгаа сонгогчдын саналыг 4, 5-нд авсан, мэдээгээ өчигдөр орой ирүүлсэн. Нийт 2,699 сонгогч саналаа өгч ирц 37.7 хувьтай байна. 

Зөөврийн хайрцгаар 28,544 хүн саналаа  өгөхөөр бүртгүүлснээс 26,086 хүн саналаа өгсөн байна.

Ирц санасныг бодвол сайн явж байна гэж үзэж байгаа. Гэхдээ цаашдаа ирцийг нэмэгдүүлэхээр сонгуулийн хороодтой холбогдож, иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхийг уриалж байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/694629724055932/

https://ikon.mn/election/20172 хуудсаас аймаг нийслэлийн ирцийг дэлгэрэнгүй харна уу.

15:12 2017/07/07

Ц.Элбэгдорж: Энэ удаагийн сонгуулийг энэ санал хураалтаар өндөрлөе
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр орон даяар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн  Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Орос гуравдугаар сургууль дээр байрлаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 1,851 дүгээр хэсгийн санал авах байранд өнөөдөр 11:40 цагт ирж саналаа өгөв. 

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “Ард иргэддээ саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна. Ард түмэн Ерөнхийлөгчийг сонгодог. Ерөнхийлөгч бол ард түмнээ сонгодоггүй гэдгийг хэлэх нь зөв байх. Хэн ч гарсан бай, ард түмэн Ерөнхийлөгчийг өөрчилдөг. Түүнээс биш Ерөнхийлөгч ард түмнээ өөрчилдөггүй. 

Тийм учраас саналаа өгье гэж бодож байгаа хүнийхээ төлөө, ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр манай ард иргэд саналаа идэвхтэй өгөөрэй. Энэ удаагийн сонгуулийг энэ санал хураалтаар өндөрлөе. Ажлаа хийе. Дараа дараачийн олон ажил байна.

Саналаа идэвхтэй өгөөрэй. Сайхан наадаарай. Баярлалаа” гэв.  ФОТО...

12:18 2017/07/07

Нийслэлийн сонгогчдын баруун гарт бэхэн тэмдэглэгээ хийж байна 
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна. Өмнөх сонгуулийн адил зөвхөн Нийслэлийн сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийж байгаа юм. 

Мөн өмнөх санал хураалтын үеэр иргэдийн зүүн гарт бэхэн тэмдэглэгээ хийсэн байсан бол энэ удаад баруун гарт хийж байгаа аж.

Энэ удаагийн сонгуулийг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий 9 дүүргийн сонгуулийн хороо, 403 хэсгийн санал авах байр байгуулагдан ажиллаж байна. Санал авах байруудын 157 нь төрийн өмчийн сургууль, 85 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор, 28 нь хувийн хэвшлийн байгууллага, 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлаж байгаа.

Гэр хороололд байрлалтай санал авах байруудын 30 хувьд нь болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс цахилгааны эх үүсгүүрүүд байрлуулжээ. 

 

12:16 2017/07/07

"Саналаа өгсөн иргэдэд бүртгэлийн хуудас өгөхгүй"
Гэрэл зургийг mpa.mn

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна-

Сонгуулийн Ерөнхий Хороонд сонгогчдод бүртгэлийн хуудас өгөхгүй байгаа талаар гомдлууд ирж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч тайлбар өглөө. 

Тэрбээр "Сонгогчдоос бүртгэлийн хуудас өгөхгүй байгаа талаар гомдол ирж байна. Энэ бол Сонгогчийн бүртгэлийн хуудсыг худалдах, худалдан авах байдлаар сонгогчийн санал өгөх эрхэд нөлөөлөх, санал худалдан авахад чиглэсэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор авсан арга хэмжээ юм" гэлээ.

 

12:15 2017/07/07

Сонгуулийн Ерөнхий Хорооноос ИРЦИЙН мэдээлэл өгнө 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна.

Сонгуулийн Ерөнхий Хороо ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагт хүлээн авч, нэгтгэн 13:00, 18:00, 23:00 цагт олон нийтэд мэдээлэх юм.

Дүн мэдээг 22:00 цагаас хойш, дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд дэлгэцэнд хоёр нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулах аж. 

https://ikon.mn/election/20172 хуудаснаас та сонгуультай холбоотой багц мэдээллийг авах боломжтой бөгөөд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн сонгогчдын ирцийн дүнг Сонгуулийн Ерөнхий Хорооны албан ёсны мэдээллээр тухайн цаг бүрт газрын зураг дээр нарийвчлан харуулах юм.

12:12 2017/07/07

Нийслэлд сонгогчдын нэрийн жагсаалтад 907,162 сонгогч бүртгэгджээ 
 

Нийслэлийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. 

Энэ удаагийн сонгуулийг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий 9 дүүргийн сонгуулийн хороо, 403 хэсгийн санал авах байр байгуулагдан ажиллаж байгаа аж. Санал авах байруудын 157 нь төрийн өмчийн сургууль, 85 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор, 28 нь хувийн хэвшлийн байгууллага, 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлаж байгаа. Гэр хороололд байрлалтай санал авах байруудын 30 хувьд нь болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс цахилгааны эх үүсгүүрүүд байрлуулжээ. 

Сонгуулийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад 17 мэргэжлийн байгууллага, сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Энэ удаагийн санал хураалтад нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 907,162 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс “Түр хасав” тэмдэглэгээтэй 29,904 сонгогч байна. 

Дахин санал хураалт энэ долоодугаар сарын 7-ны өдөр 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Мөн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт 4,317 иргэн ирүүлж, өнөөдөр /өчигдөр/ өглөөний 08:00-20:00 цагийн хооронд саналыг нь авч байна.

Зарим байгууллага сонгогчдыг санал өгүүлэхийн тулд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэргээр уриалга гаргаж байна. Сонгуулийн тухай хуулийн 70.1-д зааснаар ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуустал аливаа этгээд сонгогчийн саналыг татах зорилгоор бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгөөр үзүүлэх зэргийг хориглосон байдаг. Сонгуулийн талаарх зөрчил, аливаа гомдол саналыг тухайн орон нутгийн Цагдаагийн байгууллагад хандан шийдүүлэх бүрэн эрх нь иргэдэд нээлттэй байгаа” гэлээ.

18:00 2017/07/06

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт орон даяар эхэллээ 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт улс орон даяар 07:00 цагт эхэллээ.

Нийт 1,983 хэсгийн хороонд 1,978,298 сонгогч сонгуулиа өгнө.

Хэсгийн хороод 07.00-22.00 цаг хүртэл иргэдийн саналыг авах тул та сонгуульдаа иргэнийхээ үүргээр идэвхтэй оролцоорой.

/Та хаана очиж саналаа өгөхөө доорх хүснэгтээс харах боломжтой/

Сонгуулийн ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагт СЕХ-нд хүлээн авч, нэгтгэсний хойно нэг цагийн дараа олон нийтэд мэдээлнэ.

 

x