2019/08/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
19:00
S26
18°
20:00
S26
16°
21:00
S26
14°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Сүү бонд" түүхэн дээд амжилт тогтоолоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 30
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн гаргасан нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, хувьцаагаар баталгаажсан 6.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “СҮҮ БОНД”-ын анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр явагдаж дууслаа.

Нийт 6.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 67,547 ширхэг захиалга ирж худалдан авах захиалга нийлүүлэлтээс давсан байна.

“Голомт Капитал ҮЦК” ХХК нь бондын үндсэн андеррайтераар ажилласан ба ажлын 3 хоногийн дотор бондын борлуулалтыг туслах андеррайтер “Ард Капитал Групп ҮЦК” ХХК, “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК-ын хамт амжилттай хийж гүйцэтгэлээ.

Ингэснээр “СҮҮ БОНД” нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр дүнтэй компанийн бонд боллоо. Нийт 115 худалдан авах захиалга ирснээс аж ахуйн нэгж 7, гадаадын иргэн 3 байв. Мөн захиалгын үнийн дүнгийн 43% нь хувь хүн байсан нь сүүлийн 2 жилийн нээлттэй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаатай харьцуулахад 10 дахин өндөр байлаа. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг дохио болж Монголын хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгааг илтгэж байна.

Монголын хөрөнгийн зах зээлд компанийн бондын арилжаа 2001 оноос эхэлсэн бөгөөд 2016 хүртэлх 16 жилийн хугацаанд давхардсан тоогоор 12 компанийн бонд арилжиж нийт 23.4 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээл дээрээс босгож байв. Энэ удаад “СҮҮ БОНД” 6.0 тэрбум төгрөгийн санхүүжилт амжилттай босгосноор Монголын хөрөнгийн биржээс бонд гаргах замаар татсан хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 20%-ийг дангаараа бүрдүүлж байна.

x