Энэ зуны хамгийн анхны загварын шоуны нээлтийг O Couture Mongolian Fashion Brand өчигдөр буюу Баасан гарагт Park Castle & Хар сувд хөлөг онгоц дээр SUMMER FASHION SHOW 2017-оор эхлүүллээ.
SUMMER FASHION SHOW 2017 дээр O Couture Brand-ийн Наадам болон зуны цоо шинэ загварууд танилцуулагдсан юм. Загварын шоу нь үндсэн 3 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт O Сouture Brand-ийг үүсгэн байгуулагч Азийн шилдэг загвар зохион бүтээгч СТА Д.Отгонжаргал болон O Couture Brand-ийн шилдэг залуу дизайнеруудын загварын цуглуулгуудыг танилцууллаа.
Ингээд загварын шоуны фото зургуудыг хүлээн авна уу.
Гэрэл зургийг MPA.mn