Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Теслагийн ГИГА үйлдвэр батарей үйлдвэрлэж эхэллээ

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 6 сарын 23
Cardoctor
Зураг зураг

Гурван жилийн өмнө Тесла компани Невадагийн элсэн цөлийн ойролцоо өөрсдийн аварга том үйлдвэрийн барилгыг эхлүүлсэн. Тус үйлдвэр нь Модел 3 автомашины өндөр хүчдлийн батарейг үйлдвэрлэх зорилготой бөгөөд өнгөрсөн 7 хоногт ашиглалтад орж, ажиллаж эхэлсэн байна.

Midwest Renewable Energy холбооны 28 дахь удаагийн үзэсгэлэнгийн үеэр Теслагийн үүсгэн байгуулагч JB Straubel дээрхийг баталсан бөгөөд хэвийн ажиллаж байгааг цохон тэмдэглэсэн юм.

2018 оны сүүл гэхэд асар их хэмжээний захиалга аваад байгаа Модел 3-ыг хэрэглэгчдэд хүргэх ажил хийгдэнэ. Түүнээс өмнө тэдний батарейг үйлдвэрлэх мөн жилдээ 500,000 автомашины батарэйг үйлдвэрлэх ажил, чадамж байгаа гэнэ. Үнийн хувьд Модел 3 загвар нь $35,000 долларын өртөгтөй хурд, үзүүлэлтийн өндөр чадамжтай байгаа нь хэрэглэгчдийн сонирхлыг маш ихээр татсан юм.

Үүгээр ч зогсохгүй шинэ үйлдвэрт Тесла Powerwalls болон Powerpacks төслийн эд ангийг үйлдвэрлэснээр үнийг доод түвшинд аваачиж, сэргээгдэх эрчим хүчний шинэ эринг бий болгох юм байна.

 

 

 

Зураг