Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийг төрөөс 100 хувь бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Үүний дагуу Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газар, Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар холбогдох ТУЗ-ийн гишүүдийг томилж, баталгаажуулсан билээ.
Тэгвэл энэ асуудлаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн шүүхэд гомдол гаргаж энэ сарын 8-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдсан байна.
Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангах ШҮҮХИЙН ШИЙДВЭР гарчээ.
Шүүх хурлын шийдвэрээс харвал Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх болон энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газраас гаргасан шийдвэрүүд хууль бус тул хүчингүй болгохоор болжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт:
Шүүхийн албан ёсны мэдээллийг ЭНД дарж уншина уу.