Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарсан.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хуулийн дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Бархаст холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны зургаадугаар сарын 14-ний өдөр хэлэлцжээ.
Шүүх хуралдааныг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн байна.
Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь нас нь аврагдсан юм.