Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Мунзуй" хочит Г.Нямдоржид холбогдох шүүх хурал хойшиллоо

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Мунзуй хочит Г.Нямдорж

Мунзуй хочит Г. Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр өглөө 09:00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн боловч хойшлогдлоо.

Тодруулбал, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс нэг нь өвчтэй, нөгөө хоёр нь хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдаан хойшилж долоодугаар сарын 3-ны 08:30 цагт болохоор товлогджээ. 

Хэргийг эргэн сануулбал шүүгдэгч Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагдсан юм.

Улмаар прокуророос Г.Нямдоржийг өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа буюу аравдугаар сарын 28-ны өдөр зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ-руу хил давах гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагдсан юм.