Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томиллоо

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдыг томилуулах саналаа УИХ-д өчигдөр өргөн барьсан.

Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайдаар Академич Г.Чулуунбаатарыг томилохыг санал болгосон юм. 

Тэгвэл өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томилох саналыг хэлэлцэж баталлаа. 

Шинэ сайд 12:00 цагт БСШУС-ын яам дээр ажлаа хүлээн авна.

БСШУС-ын сайдыг томилох саналтай холбогдуулж УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ. 

Академич Г.Чулуунбаатар "Боловсролын чанар агуулга, үр дүн хоёрын уялдааг хангахын төлөө ажиллана. Боловсролын салбарын шинэчлэлтийг хийхийн төлөө ажиллана" гэв. 

Их дээд сургуулиудын менежментийг сайжруулаарай

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Их дээд сургуулиудын менежментийг сайжруулаарай.

Зарим нарийн мэргэжлийн салбарууд элсэлт байхгүй болчихсон юм байна.

Их дээд сургуулийн сургалтын агуулга чанарт анхаараарай. Бараг 10-р анги төгссөн юм шиг хүмүүс их дээд сургууль төгсөж байна гэсэн шүүмжлэл байгаа.

Сургалтыг чанартай байлгамаар байна. Боловсролын зээлийн сангийн хүртээмж их муу байгаа шүү.

Салбарын хөрөнгө оруулалтын явц байдалтай үнэлэлт дүгнэлт өгч, хүмүүсийнхээ санал бодлыг сонсоорой.

Жишээ нь Архангай аймагт 4.3 тэрбумаа хөгжимт драмын театр барих байсан ч мөнгө нь алга болсон  зэрэг тохиолдол байна" гэлээ. 

Сансар судлалд Монгол Улсад ирээдүй бий

 

УИХ-ын гишүүн Л.Болд "Сансар судлалд Монгол Улсад ирээдүй бий. Энэ тал дээр анхаараарай.

Та соёлын сайд болж байгаа шүү.

Спортын сайдын хувьд хүүхдүүдийн бие бялдарт анхаарч тодорхой алхамуудыг хийгээрэй" гэлээ.