Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Соёмбот ууланд ухсан газрыг нөхөн сэргээж дуусчээ

ikon.mn
2017 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаал гарган Соёмбот ууланд газар ашиглаж байсан “Аялжуул” ХХК-ийн Газар ашиглах эрхийг цуцалсан. Улмаар нөхөн сэргээх ажлыг тус компаниар хийлгэхээр болсон юм.

Тэгвэл “Аялжуул” ХХК Соёмбот ууланд ухсан газарт нөхөн сэргээлт хийж дуусгажээ. Мөн энэ талаархи ажлын тайлангаа ирүүлсэн байна.

Тодруулбал, нөхөн сэргээх ажлын хүрээнд 1,500м2 газрыг шороогоор дүүргэн тэгшилж дагтаршуулан, хуучин байдалд нь оруулж, дээр нь  таван см-ын хар шороогоор бүрж, сайн чанарын зүлгэний үр суулган услаж бэлэн болгожээ.

Түүнчлэн 40 ширхэг  1м-ийн өндөртэй буйлсан зулзган мод тариалж, стандартын дагуу суулгасан байна.

 


Эх сурвалж: БОАЖЯ