Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Данс хараа-Өв соёл” баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болголоо

ikon.mn
2017 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, удахгүй болох олон улсын Архивчдын өдрийг тохиолдуулан Архивын ерөнхий газраас “Данс хараа-Өв соёл” сэдэвт баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд өнөөдөр олон нийтийн хүртээл болголоо.

Үзэсгэлэнд Үндэсний төв архивын түүхийн баримт, зураг төслийн баримт, улс төрийн нам олон нийтийн байгууллагуудын баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивуудын сан хөмрөгт хадгалагдаж буй баримт бичиг, гэрэл зураг, баримтат кино гэхмэтчилэн 150 орчим баримтыг дэлгэн үзүүлжээ.

Эдгээр баримт нь архивын албаны хөгжлийн түүхэн тойм, үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй, олон нийтэд үзүүлээгүй ховор соёлын дурсгал гэдгээрээ онцлогтой.

Тодруулбал,

  • Өндөр гэгээн Занабазарын шүншиглэсэн Халхын Очирбат Түшээт Сайн ханы тамга,
  • Махасамади Далай Сэцэн хан Шолойн гэрийн үеийн бичмэл,
  • Хар сайрын дэд дарга Төмөржин,
  • Шашин төрийг хослон барьсан Богд хаант Монгол улсад дагаар орохыг хүсэж өргөсөн бичиг /тод үсгээр/,
  • Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид Хаант Орос улсад айлчилсан нь /Баримтат кино/,
  • МАН-ын Анхдугаар их хурлын тэмдэглэл. /монгол, орос хэлээр/ (1921.03.01-1921.03.03)
  • БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулгын хүснэгт,
  • Мэгжид Жанрайсаг сүмийг Улсын архивын газарт шилжүүлсэн хоёр талын гэрээ,
  • Аймаг, хотын болон төрөлжсөн архивуудыг байгуулсан тухай харьяа дээд газрын тогтоол зэрэг баримтуудыг дэлгэсэн байна.

Энэхүү үзэсгэлэн зургадугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан оролцож, үг хэллээ.

 

Эх сурвалж: ХЗДХЯ