Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Хамгийн их зээл болон хадгаламжтай АЙМАГ, СУМДУУДТАЙ ТАНИЛЦАНА УУ

Ч.Болортуяа
2017 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Орхон аймгийн Баян -Өндөр, Эрдэнэт Үйлдвэр, Гэрэл зургийг MPA.mn

Орон нутгийн банк (ОНБ)-уудын гол үзүүлэлт болох зээл, хадгаламжийн үзүүлэлтийг нийт аймаг, 335 сумдаар 2015, 2016 оны байдлаар Монголбанк танилцуулжээ. Үүнийг бид хадгаламж, зээлээр нь салган та бүхэндээ хүргэж байна. 

ХАДГАЛАМЖ: Хамгийн их хадгаламжтай аймаг нь ОРХОН, сум нь мөн л Орхон аймгийн Баян-Өндөр

Дийлэнх аймгийн төвд тухайн аймаг дахь нийт хадгаламжийн 50-иас дээш хувь нь байршиж байна.  Цөөн сум бүхий аймгуудын хувьд уг үзүүлэлт өндөр байна. 

  • Булган, 
  • Говьсүмбэр, 
  • Завхан, 
  • Өвөрхангай, 
  • Өмнөговь, 
  • Хэнтий аймгуудын төвд байршиж буй хадгаламж өмнөх онтой харьцуулахад 0.5-8.0 нэгж хувиар буурсан байхад бусад аймгийн төвийн сумд дахь хадгаламж 0.2-4.8 нэгж хувиар өсчээ. 

Нийт сумдын:

  • 33 хувьд 170.0 сая төгрөгөөс 1 тэрбум төгрөг хүртэлх, 
  • 57 хувьд 1.0-5.0 тэрбум төгрөг хүртэлх, 
  • 10 хувьд 5.0 тэрбумаас дээш төгрөгийн хадгаламж байршиж байна. 

Орхон аймгийн Баян-Өндөр сум хадгаламжийн үлдэгдлээрээ хамгийн өндөр (179.6 тэрбум төгрөг) буюу сумдын нийт хадгаламжийн 12.2 хувийг бүрдүүлж байна.

Орон нутаг дахь нийт хадгаламжийн үлдэгдэл өмнөх оноос өссөн ч хугацаатай хадгаламжийн нийт хадгаламжид эзлэх хувь буурсан байна. 

2016 оны эцсийн байдлаар орон нутгийн иргэдийн хадгаламжийн 76.8 хувь нь хугацаатай байгаа бөгөөд хугацаатай хадгаламжийн нийт хадгаламжид эзлэх хувь өмнөх оноос 2.1 нэгж хувиар буурчээ. 

График 1,  Хадгаламжийн хэмжээ, аймгаар

График 1 -ээс харвал, Орхон, Дархан, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл аймгийнн иргэд хадгаламжийн хэмжээгээрээ тэргүүлж байна. Харин Говьсүмбэр, Булган, Дундговь, Сүхбаатар, Төв аймаг хадгаламж хамгийн бага хуримтлуулжээ. 

Газрын зураг дээгүүр хулганаа чирж үзнэ үү.

График 2, Хамгийн их хадгаламжтай 20 сум 

График 2-т нийт 335 сумаас хамгийн их хадгаламжтай 20 сумыг нь харуулж байгаа бол график 3-т хамгийн бага хадгаламжтай 20 сумыг харуулж байна. 

График 3, Хамгийн бага хадгаламжтай 20 сум 

 

ЗЭЭЛ: Хамгийн өндөр зээлтэй аймаг нь мөн л Орхон, сум нь бас л Орхон аймгийн Баян-Өндөр

Хүн амын суурьшил, ажил эрхлэлтээс хамаарч сумдуудын зээлийн үлдэгдэл харилцан адилгүй байна. 

Орон нутгийн банкуудын зээлийн үлдэгдлийг сумдаар ангилан харвал аймгийн төв буюу хүн ам олноор суурьшсан бүсэд аймгуудын нийт зээлийн 34.0-98.0 хувь нь байршиж байна.

Баруун, зүүн алслагдсан аймгууд болох Баян-Өлгий, Дорнод аймгийн хувьд дээрх үзүүлэлт арай илүү буюу 65.9-74.9 хувьтай байна.

Харин Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудын төвийн сумдын зээлийн үдэгдэлийн нийт зээлд эзлэх хувь маш өндөр (80.4-98.5 хувьтай) байгаа нь эдгээр аймгийн сумын тоо цөөнтэй холбоотой.

Нийт сумдын 91 хувь нь 650.0 сая төгрөгөөс 10.0 тэрбум төгрөг хүртэлх, 4.2 хувь нь 10.0-50.0 тэрбум төгрөг, 4.5 хувь нь 50.1 тэрбумаас дээш төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сум зээлийн үлдэгдлээр хамгийн өндөр (217.7 тэрбум төгрөг) буюу ОНБ-ын нийт зээлийн үлдэгдлийн 7.9 хувийг бүрдүүлж байна.

Зээлийн үлдэгдлийг чанарын ангиллаар авч үзэхэд 2016 оны эцэст сумдын нийт зээлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1.4 хувь, чанаргүй зээлийн үлдэгдэл 2.7 хувь байна. Хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.2 нэгж хувиар буурч, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 0.9 нэгж хувиар өсчээ. 

2016 оны байдлаар сумдын хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдлийн тухайн аймгийн нийт зээлд эзлэх хувь сумдын дунджаас өндөр буюу 3-аас дээш хувьтай байгаа нийт 16 сум байна.

Эдгээр 16 сумдын хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн үлдэгдлийн 0.2 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдлийн 17.6 хувийг бүрдүүлж байна.

2016 оны эцэст улсын хэмжээнд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй нийт 38 сум байгаа бөгөөд эдгээр сумдын зээлийн үлдэгдэл нийт сумдын зээлийн үлдэгдлийн 3.6 хувийг бүрдүүлж байна.

Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувийг сумдаар авч үзвэл Сэлэнгэ аймгийн Хушаат сум 14.9 хувь буюу хамгийн өндөр байгаа нь сумдын дунджаас 12.2 нэгж хувиар илүү байгаа юм

Дээрх сумдаарх үзүүлэлтийг өмнөх онтой нь харьцуулвал Сэлэнгэ аймгийн Хушаат, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь өмнөх оноос буурсан бол бусад сумдынх өссөн байна. Эдгээр сумдын чанаргүй зээл ОНБ-ын нийт зээлийн үлдэгдлийн 1.5 хувь, чанаргүй зээлийн үлдэгдлийн 54.3 хувийг бүрдүүлж байна.

График 4,  Зээлийн хэмжээ, аймгаар

Газрын зураг дээгүүр хулганаа чирж үзнэ үү.

График 5, Хамгийн их зээлтэй 20 сум 

График 6, Хамгийн бага зээлтэй 20 сум

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ИНДЕКС:

Монголбанкнаас гаргасан аймаг, сумдын хадгаламж, зээлийн үлдэгдлийг бид аймгуудын өрсөлдөх чадварын индекстэй (ӨЧИ) харьцуулж харахыг оролдлоо. ӨЧИ-ийн хувьд тухайн орон нутгийн засаглал, бизнес гээд олон зүйл дээр үндэслэн гаргадаг. Харин энэхүү үзүүлэлтийг иргэдийн зээл, хадгаламжаар харьцуулж харвал ӨЧИ-ээрээ тэргүүлж байсан Орхон аймгийн зээл, хадгаламж хамгийн их байсан юм.