Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэл хүргэх систем, түүний ач холбогдол” сэдэвт семинар зохион байгуулав

ikon.mn
2017 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны яам Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөлтэй хамтран “Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэл хүргэх систем, түүний ач холбогдол” сэдэвт семинарыг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Монгол Улс ДХБ-ын гишүүн орны хувьд гадаад худалдааны үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хууль, эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах,  тухайлбал шинээр хууль, дүрэм, Засгийн газрын тогтоол, шийдвэр, журам, батлах, стандарт тогтоох тохиолдолд  ДХБ-д урьдчилан мэдээлэх үүрэгтэй байдаг.

Семинарын үеэр төслийн удирдагч Д.П.Хэнк, зөвлөх Дж.Молак нар ДХБ-ын хэлэлцээрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх цахим шинэ систем, түүний бүтэц, ач холбогдол болон үндэсний лавлагааны төвийн эрх үүргийн талаар танилцуулга хийж, санал солилцов.

Энэ удаагийн арга хэмжээнд ГХЯ, ХЗЯ, БХБЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, ЭХЯ, ГЕГ, МХЕГ, СХЗГ, МЭҮГ, МҮХАҮТ зэрэг байгууллагын 60 гаруй төлөөлөгч оролцсон байна.

 
 

 

 

Эх сурвалж: ГХЯ