Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэзуугаас бурхан хулгайлсан этгээдүүдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ

ikon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М, Д, Т нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хэлэлцлээ.

М, Д, Т нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэзуу” музейн Гурван зуугийн зүүн зууд хууль бусаар нэвтрэн орж,  Дүйнхор, Жүгдэрнамжил, Майдар, Манзушир зэрэг нийт 7 бурхныг хулгайлж, 77.5 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх уг хэргийг хянан хэлэлцээд М, Д, Т нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Т-д чанга дэглэмтэй хорих ангид 13 жил, Д, М нарт 12 жил хорих ялыг тус тус оногдуулсан.

Мөн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Ланд крузер-80” маркийн автомашиныг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.  

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

 

Эх сурвалж: УДШ