Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Буянт-Ухаад хоёр машин мөргөлдөж, нэг нь онхолдсон осол гарлаа

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Буянт Ухаа I хорооллын орчимд авто осол гарч, нэг машин онхолджээ.

Энэ талаар Замын Цагдаагийн Албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Отгонбаяраас тодоруулахад "Нийслэлийн ХУД-ийн Буянт - Ухаа I хорооллын урд замд 16:30 цагийн үед хоёр машин мөргөлдөж, нэг машин нь онхолдсон осол гарсан.

Ослын улмаас нэг хүн бэртсэн байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа. Замын Цагдаагийн Албаныхан ослын газар дээр яг одоо ажиллаж байна" гэлээ.

Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох, үзэгдэлт хангалтгүй үед гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байхыг нийт жолооч нарт ЗЦА-наас анхаарууллаа.