Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО:"Energy Mongolia-2017" эрчим хүчний салбарын олон улсын хурал, үзэсгэлэн эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Energy Mongolia-2017" эрчим хүчний салбарын олон улсын хурал, үзэсгэлэн МҮХАҮТ-ын дэргэдэх Corporate Convention Center-т өнөөдөр эхэллээ.

Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран Монгол улсын эрчим хүчний салбарын 95 жилийн ойн хүрээнд уламжлал болгон 3 дахь удаагаа хурал, үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.

Тус хуралд ЭХ сайд П.Ганхүү, ЭХ-ний дэд сайд Т.Гантулга болон бусад албаны төлөөлөгчид, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид оролцож байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд тус салбартаа үнэтэй хувь нэмэр оруулж буй үйлдвэр компани, хөрөнгө оруулагч, судалгаа шинжилгээний байгуулагууддаа үйл ажиллагаагаа сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлэх юм.

Үзэсгэлэн, хурлын хүрээнд цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагч, борлуулагч, түгээгч компаниуд,гадаад, дотоод хөрөнгө оруулагчид, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг судалгаа шинжилгээ, угсралтын болон банк санхүүгийн байгууллагууд оролцож байгаа аж.

Хурал нь:

  1. Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжил, ололт амжилт, өнөөгийн түвшин ба цаашдын чиг хандлага
  2. Эрчим хүчний салбарын ирээдүйн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд
  3. Эрчим хүчний хэмнэлт
  4. Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил, хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замууд,
  5. Агаарын бохирдлыг бууруулах сэдвээр явагдаж байна.
Фото

Гэрэл зургийг Mpa.mn 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг