Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Коцианы нэрэмжит уралдаанд М.Азжаргал, Б.Жамбалбаярням нар II байрт орлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

БНЧУ-ын Усти Над Орлици хотноо 59 дахь жилдээ зохион байгуулагдсан өсвөрийн хийлчдийн Коцианы нэрэмжит олон улсын уралдаанд манай улсын Хөгжим бүжгийн коллежийн гурван сурагч оролцлоо.

Энэ удаагийн уралдаанд 4 насны ангиллаар 56 шилдэг өсвөрийн хийлчид авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 10 хүртэлх насны ангилалд Хөгжим бүжгийн коллежийн сурагч М.Азжаргал, Б.Жамбалбаярням нар хоёрдугаар байр, 11-13 насны ангилалд Э.Эмүжин тусгай байрт шалгарч өндөр амжилт үзүүллээ.

Манай улсын өсвөрийн хийлчдийн авьяас чадварыг уралдааныг зохион байгуулагчид өндрөөр үнэлсэн бөгөөд тус ЭСЯ-наас уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг эцэг, эхийн хамт хүлээн авч уулзан дурсгалын зүйлс гардуулсны зэрэгцээ Чехэд байх хугацаанд нь ЭСЯ-наас зохих дэмжлэг үзүүлсэн байна.

 

Эх сурвалж: ГХЯ