Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Дэд ерөнхийлөгчийн айлчлал эхэлнэ

ikon.mn
2017 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний  айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байна.

Хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жанжин Д.Сүхбаатарын талбайд угтах бөгөөд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.  

Дараа нь хатагтай Данг Тхи Нгок Тхинь Төрийн ордонд морилон “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурах юм.

Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь  нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.  

Уулзалтын дараа хатагтай Данг Тхи Нгок Тхинь УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт бараалхах юм.

Мөн Монгол, Вьетнамын бизнесийн ажил хэрэгч хүмүүсийн уулзалтад оролцож, Монгол, Вьетнамын Найрамдлын нийгэмлэгийн удирдлага, Монголд сурч, ажиллаж байгаа вьетнам иргэдтэйгээ уулзахаар төлөвлөжээ.

Тавдугаар сарын 10-н буюу Лхагва гарагт айлчлал өндөрлөнө.


Ардчилсан Бүгд Найрамдах Вьетнам Улс нь 1945 оны 9 дүгээр сарын 2-нд тусгаар тогтнолоо зарласан. 

Тус улс нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт оршдог.

Хүн ам нь 94.3 саяд хүрсэн бөгөөд дэлхийд 14-т жагсдаг. Парламентын засаглалтай улс юм.