2020 оны 3 сарын 3
Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхий нийтээр эрчимтэй тархаж буй энэ цаг үед иргэдийнхээ эрүүл мэнд, амар тайван байдлын манаанд үүрэг гүйцэтгэж буй нийслэлийн Онцгой Комисст нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр дархлаа дэмжих аарц, амны хаалт, гар ариутгагч шингэн, нэг удаагийн бээлий зэрэг хамгаалах хэрэгсэл хүлээлгэн өглөө.