2018 оны 9 сарын 13
Үерийн уснаас үүдэж нийслэлийн зарим гэр хорооллын гудамж талбайн зам эвдэрч сүйдэн, борооны ус тогтож, машин тэрэг, хүн явахад хүндрэлтэй болсонтой холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15, 16-р хорооны иргэд, оршин суугчдын зүгээс Дамбадаржаа орчимд үүссэн дээрх нөхцөл байдлыг яаралтай засч өгөөч гэсэн хүсэлтийг өөрийн тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарт уламжилжээ.