2016 оны 4 сарын 29
Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасны дагуу улс төрийн нам, эвслүүд нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ нийслэлийн сонгуулийн хороонд албан ёсоор хүлээлгэн өгч эхэллээ.