2017 оны 3 сарын 13
Сонин ч юм уу, этгээд ч гэх юм уу шийдвэр гарчээ. Юу вэ гэхээр бидний сайн мэдэх Mitsubishi Pajero болон Ниссан Патрол загварууд техникийн шийдэл нэгтэй, оффроад автомашины суурь бүтцийг хамтран хөгжүүлэх болсон байна. Нэг суурийг ашигласнаар хөгжүүлэлтийн зардал хэмнэнэ дээрээс нь шинэ ололтыг 2 талаас нэвтрүүлэх боломжтой, найдвартай байдал сайжирч, олон хөдөлгүүр, кузовын сонголт нэвтрүүлэх боломж үүсэх юм.