2016 оны 10 сарын 21
TyreSafe сайтын зүгээс нэгэн цагаа олсон зөв туршилтыг хийж өгчээ. Энэ видеог 360 хэмээр хийж өгсөн тул хажуу машины тоормослох зайг хянах боломжтой юм. Ямартай ч бичлэгийг үзээд хүн бүр, жолооч бүр өөрийн болон өрөөлийн аюулгүй байдалд тун няхуур хандана гэдэгт итгэлтэй байна. Тус бичлэгт хээ нь гүйцсэн буюу газартай тулах хэсгээрээ 1.6 мм гүнтэй болсон хуучин дугуйг шинэ дугуйтай нойтон зам дээр харьцуулалт хийсэн юм.