2019 оны 9 сарын 26
Бөмбөрцгийн өнцөг булан бүрээс шилэгдсэн гарааны бизнесүүдийг хөрөнгө оруулагч, захирлууд, томоохон лидерүүдтэй холбох хосгүй боломж олгодог энэхүү томоохон чуулга уулзалтад Монгол Улсаас анх удаа сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндийн Fullbox бүтээгдэхүүн оролцохоор уригдсан байна. Тэрбээр зөвхөн Монгол Улсыг төдийгүй дэлхийн сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарыг төлөөлөн “Web Summit 2019”-д оролцох гэж буйг онцлох хэрэгтэй.