2017 оны 8 сарын 21
Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар, "MKIT" сургалтын төв хамтран Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA), БНСУ-ын томоохон корпорацуудын нэг болох "To be soft" Co.,Ltd, "Epal" Co.,ltd компаниудын санхүүжилтээр Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийд хүргэн таниулах зорилготой оффиссын програмууд болон интернет орчинд ажиллуулж сургах сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж байна.