2020 оны 7 сарын 3
Дэлхий нийтээр тархаад буй коронавирус “Ковид-19”-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад Монгол Улсын Засгийн газрын “Төрийн алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөр”-ийн хүрээнд түрээсийн орон сууц өмчлөх “БАТЛАМЖ”-ийг гардуулах арга хэмжээ өнөөдөр /2020.07.03/ Тээврийн цагдаагийн албаны төв байранд боллоо.