2017 оны 2 сарын 10
Монголбанкнаас Ипотекийн орон сууцны санхүүжилтийн журмыг 2016 оны аравдугаар сарын 25-нд шинэчлэн баталсан. Шинэ журмын дагуу Монголбанк нь ипотекийн зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр cap бүр, урьдчилсан байдлаар олгож байна. Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгийн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр арилжааны банкууд гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа.