2019 оны 4 сарын 8
Монгол орны онгон дагшин байгаль, ан амьтан, ардын урлаг, ахуй амьдрал, ёс заншил, үндэстэн ястангууд зэрэг 21-р зууны монголчуудын онцлогийг дуу авиа, дүрс бичлэг, гэрэл зураг, тэмдэглэлээр баримтжуулан авч үлдээх зорилготой “Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг 1,000 ширхэг зургаа Гадаад харилцааны яам, сайд Д.Цогтбаатарт хүлээлгэн өглөө.