2018 оны 5 сарын 7
Монголын Урлагийн Зөвлөлөөс соёлын олон төрөл зүйлийг хөгжүүлэх, дэлхийн шилдэг орчин үеийн бүжгийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, бүжгийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг энэ сарын 07-14-ний өдрүүдэд анх удаа зохион байгуулж байгаа билээ.